Мэнни Пакьяо: Зууны тулаан сэтгэлд хүрсэнгүй
2015-05-06

Мэргэжлийн боксын хүнд жингийн шилдэг тулаанчид болох Флод Майвезер болон Мэнни Пакьяо нар өнгөрөгч амралтын өдөр АНУ-ын Лас Вегас хотын “MGM Grand”  цэнгэлдэхэд тулалдсан билээ. 12 раундын турш үргэлжилсэн тулаанд “Төмөр нударга” хочит Флод Майведер ялалт байгуулсан юм.  Мэнни Пакьяогийн “ВВС” агентлагт ярилцлага өгчээ.

 

 

- Зууны тулаанд ялагдал хүлээсэндээ сэтгэл гонсгор байна уу?

-Үгүй дээ. Би төмөр хүн биш тиймээс ялагдаж болно. Тулаан бүртээ ялалт байгуулахыг зорьдог. Азгүй өдөр гэж байдаг. Бэлтгэл, сэтгэл санаа хэвийн байгаа мөртлөө нэг зүйл болохгүй мэт сэтгэгдэл төрдөг. Лас Вегас хотноо Флод Майвезертэй тулалдах сайхан байлаа. Гэхдээ тулаан сэтгэлд хүрээгүй. Би шүүгчдийн шийдвэрт бага зэрэг гонсгор байгаа. Тулаан дууссаны дараа өөрийгөө ялалт байгуулсан гэж бодсон. Харамсалтай нь тийм байгаагүй. Дасгалжуулагч минь над руу хараад “Ялалт байгуулах боломж байна. Тэвч” хэмээн орилж байсан. Мөн үзэгчид миний нэрийг дуудаж, орилж байсан. Тэмцээний төгсгөлд бүх зүйл өөрчлөгдсөн.

 

 

-Флод Майвезертай тулалдах ямар байв. Та хоёрыг тулалдуулахыг үзэгчид олон жилийн өмнөөс мөрөөддөг байсан. Тийм учраас энэ тулааныг зууны тулаан хэмээн нэрийдсэн. Таныг тулаанд дуудсан. Энэ тухайд?

-Бил хоёр өөр арга барилтай. Эсрэг, тэсрэг хүмүүс гэхэд болно. Тиймээ, 2012 оноос эхлэн Флод Майвезер намайг тулаанд дууддаг байсан. Намайг олон нийт айж байгаа учир түүнтэй тулалдахаас зугтааж байгаа хэмээн хардаж бас буруутгадаг байсан. Түүний саналыг би хүлээн авсан. Хэрвээ би айсан бол саналаас татгалзах байлаа. Үнэнийг хэлэхэд Флод Майвезер тулааны техник, ур чадвар зэргийг сайн мэднэ. Энэ бүхэн давуу тал болно гэдэгт итгэлтэй байсан учир зөвшөөрсөн. Лас Вегасын дэвжээнд тэр цохилтоос зугтааж, цагийг үр дүнгүй өнгөрүүлэхийг оролдож байна. Би тулаан эхлээд түүний араас хөөж, тулалдсан. Хэрвээ би үзэгч байсан бол зууны тулаан таалагдсангүй гэж хэлэх байсан.

 

 

-Хэрвээ боломж олдвол Флод Майвезертэй дахин тулалдах уу?

-Мэдээж хэрэг. Боломж олдоно гэдэгт итгэлтэй байна. Би зодог тайлах хүртлээ бүх тулаачдын саналыг хүлээн авах болно.

 

 

-Ялагдлын дараа таны амьдрал хэрхэн өөрчлөгдөв?

-Өөрчлөгдсөн зүйл байхгүй. Фэнүүд минь урам хайрлаж, гэр бүлийн харилцаа сайхан байгаа. Тулааны дараа юу ч бодохгүй нэг өдөр амарсан. Үнэхээр сайхан амарсан. Надад амралт хэрэгтэй гэдгийг эртнээс мэддэг байсан ч ялагдахыг хүсдэггүй омголон зан минь хүлээн зөвшөөрдөггүй байсан. Миний дутагдалтай тал өөрийгөө хайрладаггүй зан. Би гэр бүлтэй мөртлөө өдөр бүр дэвжээнд гарахыг хүсдэг. Бокс бол тоглоом биш. Шилдэг эрчүүдийн тулаан. Чи үхэх эсвэл тахир дутуу болох эрсдэлтэй.

 

 

-Дэвжээнд гарахаасаа өмнө юу гэж боддог вэ. Нууц тарни уншдаг уу?

-Би дэвжээнд гарахаасаа цагийн өмнө нэг зүйлд анхаарлаа хандуулахыг оролддог. Үзэсгэлэнт эх орон, аав, ээж, ард түмэн, итгэл хүлээлгэсэн анд нөхдөө боддог. Тэдний инээмсэглэж буй төрхийг харахыг оролддог.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Bold:
xaxa ... Thailand-n boxchin genvv? ... Pacman chin Philippine hvn l dee naizaa!!!
2015-05-06