“Хан хиллс” Туул гол руу ингэж халджээ
2015-05-06

 

 

Туул голын эрэг дээрх бургасыг хашиж, дээр нь шороо асган барилга барьж байна гэж барилгын зэргэлдээх оршин суугчдаас холбогдох албаныханд мэдээлжээ. Зөвхөн Туулын бургасыг дараад зогсохгүй барилга хоорондын зай талбайн норм алдагдаж, нар хаах эрсдэлтэй байна гэж гомдоллосон байна. Уг гомдлын мөрөөр өчигдөр Туул голыг зорив.

 

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Маршалын гүүрний зүүн талд “Могул ибиз” компанийн захиалгаар “Khan hills residence” орон сууцны хороолол босч буй юм байна. Гомдол гаргасан иргэд тус барилгын зүүн урд байрлах “Time squire” хотхоныхон аж. “Khan hills residence” хорооллын гурван блок аль хэдийнэ босчээ. Нийт зургаан блок барилга босох бүдүүвч зургийг талбайн үүдэнд тавьсан харагдав. Хорооллын барилгын ерөнхий гүйцэтгэгч “Агар арвижих” компани гэсэн байв. Уг хороолол тэр чигээрээ Туул голын эрэг дотор баригдаж байна уу гэж харж болохоор аж. Учир нь барилгын талбайн тал хэсэг нь чөлөөтэй байх бөгөөд газрыг нь тэгшилж янзалжээ. Талбайн зүүн урд дахин нэг блокны суурийг цутгаж байна. Барьчихсан блокнуудын дэргэд энд тэнд бургас цухуйж харагдсан. Барилгын урд Туул голын бургас дундуур хашаагаа барьжээ. “Time squire” хотхоны оршин суугчид үүнийг хараад ихэд дургүйцэж байв. “Туул голын мод бутыг устган дээр нь шороо асгасан” гэж байлаа. Энэ тухай оршин суугч Ж.Байгаль “Туул голын хөвөөнд ингэж ойртуулж барилга барьж болдог юм уу. Туул гол бол тусгай хамгаалалттай. Хүн бүр энэ голоо хайрлая гэж байхад эрэг дээр нь бургасыг нь устган барилга барьж байгааг буруу гэж үзэж байна. Энэ талаар хэлдэг газар нь хэлнэ” гэж байв. Мөн тус хотхоны оршин суугч Н.Болорхүү “Шороогоо бургас руу хийгээд будлиан тараад байгаа юм. Дахиад аль хэр урагшаа тэлэх юм бүү мэд. Анх ийм макет байгаагүй. Барилгаа эхлүүлэх явцад хоёр блок барихаар болсон гэнэ лээ” гэсэн юм.

 

Оршин суугчдын хэлснээр “Khan hills residence” орон сууцны хорооллын газрыг тэлж Туул голын бут сөөгийг утгаж байна гэж үзэж байв. Ямартаа ч нэлээд хэмжээний бургасыг хашаад авчихсан харагдсан. Нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэр болсон Туул голын сав газарт ингэж нэвтэрч хашаа хатгасан нь хэн хүний нүдэнд тусахаар байсан. Зөвхөн “Time squire” хотхоныхон ч бус ойролцоох хорооллын оршин суугчид үүнийг онцолж байлаа.

 

“Time squire” хотхоны иргэд “Khan hills residence” хорооллын зүүн урд суурь цутгалт хийж байгаа барилга хэрэв босвол нарыг хаана хэмээн бухимдаж байв. “Time squire” хотхон ашиглалтад ороход оршин суугчдад ойролцоо 100-120 метрийн зайнд ямар нэгэн барилга баригдахгүй, зай талбай сайтай гэж ярьж байжээ. Гэвч нэг сарын өмнөөс автомашиных нь зогсоолтой тулгаад “Khan hills residence”-ийн суурь цутгаж эхэлсэн байна. Үүнийг эсэргүүцсэн оршин суугч Н.Болорхүү “Манайх энэ хотхонд оны өмнөхөн орсон. Тэр үед “Khan hills residence”-ийн зүүн урд манай хажууд барилгын суурь байгаагүй. Манай хотхоны борлуулалтын албаныхан тэнд дөрвөн давхар спорт комплекс барих юм гэсэн гэж ярьж оруулсан. Гэтэл сарын өмнөөс ухаад сууриа цутгаад эхэлчихсэн. Арын блокуудын адил 15 давхар байшин босгох юм гэнэ лээ. Тэр нь манай барилгатай маш ойрхон босно. Манай энд сургуультай, үйлчилгээний газартай хөл хөдөлгөөн ихтэй. Гэтэл хэдхэн метрийн цаана дахиад олон давхар барилга босохоор яах юм бүү мэд” гэж байлаа. Оршин суугчдын гомдлын нэг мөр болгохоор “Khan hills residence” орон сууцны хорооллын барилгын талбай дээр очсон юм. Барилгын даамалтай уулзахыг хүссэн ч талбай дээр энгийн ажилчдаас өөр хүн байхгүй хэмээн харуул нь халгаасангүй. Харин талбайн үүдэнд дөнгөж ирж зогссон нь автомашинтай хүнээс асуу хэмээн чиглүүлэв. Тэрээр ерөнхий гүйцэтгэгч компанийн гүйцэтгэх захирал залуу ажээ. Түүнээс оршин суугчдын гомдлыг тодруулбал “Бид хуулийн дагуу ажиллаж байгаа. Олгосон газартаа л үйл ажиллагаа явуулж байна. Илүү талбай авсан зүйл байхгүй” гэв. Туулын бургасыг хашиж авсан байдлыг нь лавшруулж асуувал “Үерийн далан барихаар хашсан. Тэгээд ч тэр надад ч та нарт ч ха­маа­гүй” гэсээр явж одов.

 

Туул голын сав газарт нэв­тэрч, бургасыг ингэж ха­ших эрх тэдэнд бий эсэхийг Туул голын сав газ­рын захиргаанаас тод­руулахад “Иргэдээс энэ талаар гомдол ирсэн. Бид шалгаж байна” гэсэн юм.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

 

Б.ЗАЯА

Shuud.mn
Сонин хачин
Шороо:
Энэ их шороог хаанаас бас зөвшөөрөлгүй татсан байх нь вэ?
2019-04-15
Ямар их шунал вэ
2019-04-15
barilgachin:
ugaasaa guur hurtel briad guurluu holbiishdee zamaa
2019-04-15
zochin:
Time squire” хотхоны оршин суугчид үүнийг хараад ихэд дургүйцэж байв. genee. Hahaha. oorsdiinh ni amidarch baigaag yag l ingej barisanshd. nadaa hashaa chin bas l nogoon baiguulamj usan origluur togloom zugaalgiin talbai bolno. duhla sdakuud ataarhaad shaagaad bhiin.
2019-04-15
9:
Яг үнэн тэр мэргэжлийн хяналт нь хаана байна.мөнгөтэй нэгэнд нь худалдагдаж амаа үдүүлэн байдаг
2019-04-15
Зочин:
Бүхний нүдэн дээр ил барьж байхад огт мэдээгүй байж байгаад гомдол ирсэн хойно мэдэж байгаа мэт ярьж байгааг ойлгохгүй байна. Богд Уулын хамгаалалтын захиргаа, Нийслэлийн МХГ хаана байсан байхав?
2019-04-14
9:
Яг үнэн тэр мэргэжлийн хяналт нь хаана байна.мөнгөтэй нэгэнд нь худалдагдаж амаа үдүүлэн байдаг
Алтанцэцэг:
Ийм муухай шуналын туламууд монгол орныг минь сүйтгэж байна даа. Хатуухан төрийн нударга нд нарт ер үйлчлэхгүй юм аа. Яах ёстой юм бэ. Жирийн ард иргэд хэлээд д, зарим нь бүр хараагаад л байдаг. Яах ч үгүй, ажлаа үргэлжлүүлээд барилгаа бариад, худалдаад л, ашгаа олоод л байх юм. Бид өр нь яахчихсан ямар хуультай оронд амьдарч байна вэ. Гутраад ч баоахгүй
2019-04-14
Бургас булагсад:
Хан хиллс хороололыг одоо ингээд зогсоохгүй бол баруун тийшээ гүүр хүргэх төлөвлөгөөтэй байгаа .35аас дээш өндөртэй 1 тавр баригдана гээд зургыг нь харж байсан .Хөрөнгө оруулалт нь италлаас орж ирж байгаа буруу гарын мөнгө угааж байгаа байхдаа
2019-04-14
barilgachin:
ugaasaa guur hurtel briad guurluu holbiishdee zamaa
Бургас булагсад:
Хан хиллс хороололыг одоо ингээд зогсоохгүй бол баруун тийшээ гүүр хүргэх төлөвлөгөөтэй байгаа .35аас дээш өндөртэй 1 тавр баригдана гээд зургыг нь харж байсан .Хөрөнгө оруулалт нь италлаас орж ирж байгаа буруу гарын мөнгө угааж байгаа байхдаа
2019-04-14
atraa:
яг зов сэдэв гаргажээ, хурдан зогсоохгуй бол баруун тийшээ бага багаар тэлээд л бгаа, манайх ойрхон бдаг учраас маш сайн мэднэ.
2019-04-14
Иргэн:
Хоёр хар хэрээ бие биенийхээ харыг гайхав гэгч болж дээ хоёуланд нь арга хэмжээ авч цуцал
2019-04-14
Иргэн:
Тэр зөвшөөрлийг нь өгөөд байгаа дарга нарт хариуцлхга тооцоосой!
2019-04-13
Yasan duurtsen balai novshuud ve. Zevseg barij temtseh tsag boljee
2019-04-12
Зочин:
zailaasai
2015-05-07
Зочин:
Энийг хянадаг ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА БАЙНА УУ. ЭСВЭЛ АВИЛГАА АВААД АМАА ТАГЛУУЛЧИХАА ЮУ.
2015-05-06
2 хар хэрээ:
2 хар хэрээ биенийхээ харыг гайхав гэдэг шиг яг 2уулаа л туулын сав дотор баригдсан хотхон шүү дээ
2015-05-06
Зогсоо:
Наадхаа зогсоо, үерийн аюултай бүс, байгаль орчинд халтай үйл ажиллагаа, хэн та нарт наад газрын зөвшөөрлийг өгсөн юм, барьж дуусаагүй бага мөнгө зарсан дээрээ зогсооо сон чин дээр шүү, барьсаных нь дараа тэртээ тэргүй буулгаж л таарна. дөө
2015-05-06