Зүүн хязгаар харьцангуй тайван болсон
2015-05-06

Украины зүүн хязгаарт хяналтаа тогтоогоод буй салан тусгаарлагчид Минскийн гэрээний хэрэгжилтийн асуудлаар ярилцсан тухай “www.tass.ru” мэдээллээ. “Бүгд Найрамдах Донецк улс”-ын тэргүүн Александр Захарченко болон “Луганк улс”-ын Ерөнхийлөгч хэмээн өөрийгөө өргөмжилсөн Игорь Плотницкий нар уулзжээ.

 

Тэд уулзалтын эхэнд “Минскийн гэрээг эхэлж Ерөнхийлөгч Петр Порошенкогийн цэргүүд зөрчсөн” гэж мэдэгджээ. Захарченко “Нормандын дөрвөл”-ийн байгуулсан Минскийн гэрээ зөрчигдөөд нэлээдгүй хугацааг өнгөрүүлж байна. Даанч Украин, Германы удирдлагууд санал нэгдэхгүй өнөөдрийг хүрлээ. Армийнхан энгийн иргэдийг хохироож, дайчдыг минь хөнөөж байна” гэж хэлжээ. Гэхдээ Плотницкий “Минск 2” гэрээ өмнөхөөсөө сайн хэрэгжиж байгаа. Сүүлийн хэдэн долоо хоногт буун дуу гараагүй. Зүүн хязгаар харьцангуй тайван болсон. Би баталж байна.  Энэ гэрээг илүү  үр дүнтэй болгохын тулд “Нормандын дөрвөл” дахин уулзаж, шинэчлэл хийх хэрэгтэй” гэж хэлжээ. Маргааш Беларусын нийслэл Минск хотноо “Нормандын дөрвөл”-ийн төлөөлөгчид Минскийн гэрээний хэрэгжилтийн талаар уулзахаар болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин