Хууль зүйн сайд Д.Дорлигжав ЦЕГ-т томилгоо хийжээ
2015-05-06

Хууль зүйн сайд Д.Дорлигжавын тушаалаар  ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Ж.Ганбаатар, дэд дарга Д.Эрдэнэбаатар нарыг чөлөөлжээ.

 

Харин тэдний оронд Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга Ц.Батсүхийг ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, ЦЕГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын хоёрдугаар хэлтсийн дарга Ц.Ням-Очирын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдал хариуцсан дэд даргаар тус тус томилжээ.



Мөн Замын цагдаагийн газрын дарга асан хурандаа Ж.Буянбатыг ЦЕГ-ын Дэмжлэг үзүүлэх асуудал хариуцсан дэд даргаар томилсон байна.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
Enhtur:
Дорлигжав сайд зөв зүйл хийж байна. Тэмүүжингийн эхлүүлсэн балагггийг арилгах хэрэгтэй Цагдаагийн цол, цагдаагийн хувцас, цагдаагийн эмнэлэг гээд муу бүхнийг хийсэнийг арилгаж эхэлж байна. Шудрага зөв хүмүүсийг эргүүлэн томилох нь зөв шүү. Сайдад амжилт
2015-05-06