Бритни хөлөө гэмтээжээ
2015-05-06

 

Попын гүнж Бритни Спирс Лас Вегас хотноо “Peace of me” тоглолтынхоо үеэр тайзан дээр унаж, бэртсэн билээ.  Дуучны биеийн байдлын улмаас тоглолт хэдэн хоногоор хойшилсон юм. Бритни өчигдөр “ELLEN” шоунд оролцох үедээ зүүн хөлөө гэмтээсэн, хөлний хамгаалалт зүүсэн байсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Би тоглолтынхоо үеэр хөлөө гэмтээсэн. Алхаж чадахгүй байгаа. Хөлнөөсөө болоод тоглолтоо хэсэг хугацаанд хойшлуулсан. Харамсалтай байна. Гэхдээ надад амралт хэрэгтэй байна. Ирэх оныг хүртэл тоглолтоо хийх сонирхолтой байгаа ч эрүүл мэндийн шалтгаанаар хугацаанаасаа өмнө тоглолтоо дуусгаж магадгүй” гэж хэлжээ. Бритни шагайгаа эвгүй болгосон бөгөөд ирэх долоо хоногоос уран бүтээлдээ эргэн ирж, тоглолтоо хийх гэнэ.

 

Өнгөрсөн онд Бритни Лас Вегас дахь “Peace of me” тоглолтоосоо 100 сая ам.долларыг олжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин