Э.Бэхбаяр, дасгалжуулагч Б.Батбаяр нар эхний ялалтаа авлаа
2015-05-06

Бөхийн чөлөөт барилдааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Доха хотноо эхэлж байна. Эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдаж буй Э.Бэхбаяр эхний барилдаанд оноолт таарсан  Японы Фүмитака Моришиг яллаа.

 

Эрэгтэйчүүдийн 125 кг-ын жинд Б.Батбаяр дасгалжуулагч Монгол Улсаа төлөөлөн барилдаж, Турменистаны тамирчныг хожлоо. Энэ жинд барилдах ёстой манай тамирчин Н.Золбоо хил нэвтрэх боломжгүй болсон. Тамирчид нь хил нэвтрэх боломжгүй болсон  74 кг, 97 кг, 125 кг-ын жингүүдээ тэглэхгүйн тулд Цогтбаяр, Энхбаяр, Батбаяр нарын гурван багш жин дээр зогсож бүртгүүлсэн билээ. Тэгэхээр ирэх есдүгээр сард болох ДАШТ-д энэ гурван жинд манай тамирчид барилдана гэсэн үг юм.

 

Энэ тэмцээний 65 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран эхний даваанд хийлээд, дараа нь Пакистан-Хятадын хэн хожсонтой хүч үзэх бол 86 кг-д П.Өсөхбаатар Энэтхэгийн Сомвиртой оноолт таараад байгаа.

 

Харин эмэгтэйчүүдээс 58 кг-ын эхний даваанд Э.Гантуяа Хятадын бөхтэй хүч үзнэ.  Азийн аварга шалгаруулах тэмцээнийг энд дарж шууд үзэх боломжтой.

 

Тамирчдадаа амжилт хүсье.

 

Б.Бэхи

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Дуртай нь ороод барилдаж л байдаг, мэдүүлэг зэдүүлэг гэж байдгүй л юм байх даа, ийм тэнэг болоод л чөлөөт бөх үзэгчгүй болоод олимпийн төрлөөс хасагдах дээрээ тулж байгаам ш дээ
2015-05-06
Зочин:
oboo sh dee
2015-05-06