Монголын таяг тулсан улс төр
2015-05-07

Монголын улс төр насны доройтолд орж, 50-70 настангууд зонхилс­­ноор шинэчлэл, өөрчлөлт хойш­­логдсоор байгааг сая­­хан албан ёсоор үйл ажиллагааныхаа эхлэлийг тавьсан Хөдөл­­мөрийн Үндэсний намын дарга С.Боргил мэдэгдэж байсан.

 

Уржиг­­дар­­хан “Ийгл” телевизийн сэтгүүлч Ө.Золбаярыг шанаадаж дуулиан дэгдээсэн БНН-ын дарга Б.Жаргалсайхан “УИХ-д гурваас илүү сонгогддоггүй байхаар хуульчлах хэрэгтэй. Ерөнхийлөгч нь хоёр удаа, УИХ-ын гишүүн нь дээд тал нь гурван удаа дараалан сонгогд­­дог байхаар хуульчлах хэрэгтэй. Үгүй бол Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан гэхчилэн олон жил төр барьсан музейд тавигдах болсон хүмүүс энэ нийгэмд хэрэггүй” хэмээсэн нь жаахан хатуудсан ч бодох л асуудал болчихоод байна. Монголчууд МАНАН-гийн 50, 60 хол гарсан өвгөчүүл хэрхэн улстөрийн хорыг тэрүүхэндээ чадмаг зуурч, эрх мэдэл, албан тушаалын төлөөх тулаанд өөрсдийн төлөөний товаришуудыг сойлцсоор байгааг харж, үндсэндээ залхаж гүйцээд байгаа бол МАХН-ын өвгөчүүл ч албан тушаалын наймаал­­цалд ямархуу идэвхтэй орооцол­­дсоор байгааг “Монгол шуудан” компанийн захиралд ОБЕГ-т байсан нэг нөхрийг хэрхэн зүтгүүлж, хэрэг тарьснаас тодорхой харагдсан.

 

Монголын улстөрд 1990 оноос хойш хачиг шиг наалдчихаад салахгүй байгаа хэдэн егзөр өвгөн бий. Тэдний зарим нь ардчилсан хувьсгалын ид үед хаана юу хийж явсан нь тодорхойгүй мөртлөө нэг л өдөр ардчилсан хувьсгалыг гардан хийлцсэн жинхэнэ баатруудыг сэмээрхэн хойш нь түлхсээр суудал дээр нь тухлаад авсан гэж байгаа. Зарим нь өнөөдөр “мунгинуу өвгөн” нэрээр олон түмэнд хэдийнэ танил болсон гэдгээ ч анзаарах сөхөөгүй янз бүр болоод л харайлгасаар яваа. Хаа байсан талийгаач Ерөнхий сайд Ж.Наранцацралтын танхимд ажиллаж байсан өвгөнөөс эхлээд өнөөдөр цүнхээ өөрөө бариад явах чадалгүй болчихсон өвгөн ч “хууль зохионо доо, яадгийм” гэсэн шүү юм яриад л сажилж явна. Тэдний зарим нь залуугийнх шигээ гашуун умдаа даахаа больсноо мэдэхгүй хаа газар нанчид хэтрүүлэн хэрэглэснээсээ болж улстөрчийнхөө карьертаа сүрхий сэв суулгаад авсан нь ч бий. Зарим нь үе үехэн хэнтэй ч хамаагүй ханцуй дотроо наймаалцаж жаахан алдаан дээр нь дөрөөлөн Засгийн газраа унагаж жигтэйхэн сайхан кайф авдаг юм шиг билээ.

 

Хэдийгээр ”Өмнөх үе рүүгээ гар буугаар буудвал ирээдүй чамайг их буугаар буудна” хэмээх сүрхий үг байдаг ч өнөөдрийн хувьд монголын улс төрд хачиг, хувалж шиг шигдчихээд ховхорч өгөхгүй байгаа өвгөдийн хувьд энэ үг төдийлөн зохилдохгүй. Өнөөдрийн эрх баригч АН-ынхан “Манай нам хачин сайхан ардчилалтай. Бүх асуудлаа олонхиороо шийдээд л явчихдаг” гэлцдэг ч үнэн хэрэгтээ төдийгөөс өдий хүртэл Алтангадас од шиг онцгойрсон хэдэн өвгөчүүл хамаг хорыг найруулж, өнөөдөр ид хийж бүтээж, удирдан манлайлах учиртай залуучуудаа доош нь дарсаар байгааг монголчууд харахын дээдээр харж байна.

 

Азийн бусад орны жишгийг харвал энэ асуудалд ихээхэн хуучинсаг ханддаг БНХАУ-ын удирдлагуудад хоёрдугаар үеийнхэн буюу 60 настнууд зонхилж байгаа. БНХАУ-ын дарга Си Жиньпин 61 настай бол Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэцян 60 хүрч яваа. Тэдний хувьд манай 60 настнууд шиг улстөрийн бохир хор зуурч суух бус 1.4 тэрбум хүн амаа итгэл төгс удирдаж, нэг хүнд ногдох ДНБ нь өнгөрсөн оны байдлаар 6.569 ам. долларт хүрээд байгаа. Тэдний нас 60 хэвийсэн ч Японы Ерөнхий сайд Шинзо Абетэй уулзахдаа илт үл тоомсорлосон царай гаргаж, жинхэнэ улстөрчийн зангарга үзүүлэн дэлхийг гайхшруулж дөнгөсөн. Улстөрчийн дахин давтагдашгүй зангаргатай эрхмүүд тийнхүү аягладаг аж. Харин манай улстөрч өвгөчүүл 1998 оноос эхлэн гуравхан сарын зайтай Засгийн газраа огцруулах ажлыг гардан гүйцэтгэсээр өнөөдрийг хүрээд байгаа. Тэр хооронд М.Энхсайхан, Ц.Элбэгдорж, Ж.Наранцацралт нарын толгойлсон Засгийн газруудыг өнөөдрийн улстөрч өвгөд ханцуй дотроо хор найруулан унагасаар ирсэн.

 

Өнөөдрийн УИХ-д сууж байгаа 60,70 настнууд монголчуудын амьдралд хэрэгтэй, ядаж л жилийн настай хуулийн төсөл өргөн мэдүүлэх ямар ч чадваргүй хэрнээ 1960-1970-аад оныхныг улстөрийн өндөрлөгт гаргахыг огтхон ч сайшаахгүй, болж л өгвөл нам, эвсэл үл харгалзан улстөрийн бохир хор хутгасаар сууна.
АН, МАН, МАХН аль нь ч ялгаагүй 60-70 настангууд л өнөөдөртөө бүхнийг зохицуулалцаж байгаа нь монголын улстөрийн залгамж халаа тасрах, залуу улстөрчид туршлагажиж, улс эх орныхоо маргаашийг гартаа найдвартайгаар төвлөрүүлэн зангидах боломжийг боомилсоор байгаа юм. Монголчууд “Улстөрийн ноён нуруутай, тулхтай улстөрч” хэмээн ярьдаг нь ганц нам ээлж халаагүй төр, засгийн удирдлагыг гартаа төвлөрүүлэн атгаж байсан социализмын үеийн дарга нарт л илүүтэй зохилдож байсныг үгүйсгэхгүй. Жишээ нь Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх, Д.Моломжамц, П.Жасрай, хуульч Б.Чимэд агсан нарыг ёстой л жинхэнэ улстөрийн ноён нуруутай, тулхтай буурлууд хэмээн үнэлж, дүгнэх бүрэн үндэстэй. Харин өнөөдрийн улстөрийн ноён нуруутай, тулхтай байх учиртай өвгөчүүл нь орой бүр зурагтын хоймор заларч, жинхэнэ гутамшигтай хов жив, өш хонзон яриад суугаад байгаа. Дээхнэ хоёр өвгөн нь хэрүүл хийсэн бол тун удахгүй гурав дахь нь бүр ч ноцтой хов, улстөрийн хор найруулалт яриад унаж болзошгүй.

 

Яг өнөөдөр Ч.Сайханбилэгээс өөр өсөх ирээдүйтэй, сайн улстөрч байхгүй дээ биш. Залуучууддаа итгэл үзүүлэх, тэднийг тал талаас нь дэмжиж улстөрчийн зангарга суулгаж чадахгүй байгаагаас болж Монголд жинхэнэ утгаараа засаглалын хямрал нүүрлэх нэг гол хүчин зүйл болоод байгааг улстөрийн өвгөчүүл ойлгохгүй, ойлгохыг ч хүсэхгүй байгаа нь эмгэнэлтэй. Ер нь л улстөрийн дараагийн үеэ зоригтой дэвшүүлэн гаргаж, улстөр, эдийн засаг, засаглалын дадлага туршлага, мэдлэг чадвартай болгохгүй бол мөдхөн 10 жилийн дараа дараагийн үеийн өвгөчүүл болж бас л баахан хор найруулагчид болон тодрох нь гарцаагүй. Түүнээс гадна ХХI зуунд Монгол Улсыг удирдан чиглүүлж, ард түмнээ хөгжил дэвшилд хүргэх чадварлаг, ухаалаг, зоримог удирдагчдийг өнөөдөр УИХ-д суудал бөглөж суугаа АН, МАН, МАХН-ын хэдхэн залуу улстөрчдөөс хайгаад байвал бас л ихээхэн эндүүрэл, гажуудал үүсч засаглал сайн, дэвшилттэй тал руугаа өөрчлөгдөх боломж тун хомс гэдгийг монголчууд сайтар ухаарч эхэлсэн.

 

Ямартай ч давын өмнө монголын улстөрийг дор нь дэвхцүүлж, хөгжил дэвшил, залуу зоримог бүхнээс тусгаарлаж ханцуй доторх хор найруулалтаар буртагласаар суугаа “улстөрийн өвгөчүүл”-ийг даруйхан тэтгэвэрт нь гаргахгүй бол “Таяг тулсан” Монголын улстөрөөс шинэ сэргэг зүйл, хөгжил дэвшил горьдолтгүй санагдана.

 

Эх сурвалж:

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Nasandaa bish setgelgeendee baidag yum. Tednii derged nasaar zaluu 51 nastai Bat-Erdene avraga l gehed yamar ih hotsrogdson setgelgeetei bilee
2015-05-08
Зочин:
Nasandaa bish setgelgeendee baidag yum. Tednii derged nasaar zaluu 51 nastai Bat-Erdene avraga l gehed yamar ih hotsrogdson setgelgeetei bilee
2015-05-08
Зочин:
Залуучуудаар халхавчлан тэднийг нохойд барьдаг мод болгох гэж өдөөн хатгалт, тархи угаалт хүчтэй явагдаж байх шив дээ... Хойноос шидсэн чулуу юм болов уу, урдаас өөхөнд боож өгсөн чулуу юм болов уу...
2015-05-07
зочин:
АН-ын хагаралдаан хэзээ ч үл дуусах бөгөөд энэ нь улс орныг удирдах чадваргүй болгож байна, иймээс энэ намыг хурдан татан буулгавал улс орон урагшилна,
2015-05-07