Браун охинтойгоо баяраа тэмдэглэжээ
2015-05-07

Дуучин Крис Браун өчигдөр 26 нас хүрчээ. Тэрбээр төрсөн өдрөө Нью Йорк хотноо байрлах гэртээ тэмдэглэсэн бөгөөд үдэшлэг зохион байгуулахгүйгээр охин Ролитигийн хамтаар тэмдэглэсэн тухай “www.hollywoodlife.com” мэдээллээ. Крис твиттертээ охинтойгоо хамт авахуулсан зургаа байршуулаад “Энэ жилийн төрсөн өдөр гайхалтай болж өндөрлөлөө. Охин минь эрүүл саруул өсөн торниж байна. Би охиныхоо төлөө бүхнийг хийх болно” гэж жиргэжээ.  Тэрбээр өнгөрсөн сар Ролити охиныг өөрийн хүүхэд хэмээн мэдэгдэж, өсгөхөөр болсон билээ. Энэ оны эхээр Ниа Ами гэх бүсгүй дуучнаас жирэмсэн болсон хэмээн мэдэгдэж, сэтгэл санааны хохирол хэмээн 3.5 сая ам.долларыг нэхэмжлэсэн юм. Крис бүсгүйг танихгүй, охины аав биш хэмээн мэдэгдсэн ч бодлоо өөрчилж, охиныг өсгөхөөр болжээ. Тэрбээр охиныг өсгөхөөр болсон ч бүсгүйд мөнгө өгөхөөс татгалзсан хэмээн өмгөөлөгч нь мэдэгдсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин