74 кг-д манай бөх барилдахгүй
2015-05-07

Азийн аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тэмцээний 74 кг-д барилдахаар мэдүүлэг өгсөн манай дасгалжуулагч Л.Энхбаярыг сугалаанд багтаагаагүй байна. Ингэснээр энэ жинд манай улсын төлөөлөл оролцохгүй болох нь.

 

Харин эрэгтэйчүүдийн 97 кг-д барилдахаар бүртгүүлсэн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Цогтбаяр багш 11 дугаарыг сугалж, Тажикстаны Р.Искандаритай барилдахаар болжээ. 

 

Тэмцээний 61 кг-д 15 орны шилдэг бөхчүүд өрсөлдөх нь ээ. Энэ жинд хүч үзэх манай тамирчин Б.Номин жингийнхээ Тажикийн Р.Режеповтой хүч үзэхээр болсон байна. Мөн энэ хэсэгт Казах, Узбек, Ардчилсан Солонгос зэрэг орны хүчирхэг тамирчид таарчээ.

 

70 кг-д мөн 15 бөх барилдах бөгөөд Г.Идэрхүү БНСУ-ын Ён Хо-Жүнтэй эхний даваанд хүч үзэхээр сугалаа таарчээ. Эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд хүч үзэх Ц.Бямбазаяа эхний тойрогт гоц мөргөж, Энэтхэгийн В.Винештэй барилдахаар болсон байна.

 

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин