Улаанбаатар
40 сая төгрөгийн гар утас хулгайлсан этгээдийг барьжээ
2015-5-7

Ховд аймгийн Жаргалант суманд гар утасны худалдаа, засвар үйлчилгээ явуулдаг лангуунаас 40 сая орчим төгрөгийн 200 ширхэг гар утас хулгайлсан этгээдийг Улаанбаатар хотоос барьжээ.

 

Энэ хэрэг нь өнгөрөгч сард гарсан бөгөөд гэмт этгээдийг энэ сарын 5-ны өдөр Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын Хулгайн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид илрүүлсэн байна.

 

Сэжигтэн Б-д эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

 

Б.Хүлэг

 


 

Shuud.mn
Сонин хачин
сайн. байна
2018-04-02