Буудалд хонодог хүмүүсийн лобби явагдлаа
2015-05-07

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийслэл хотын татварын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулиар нийслэлд ресторан, баар, дэлгүүр зэрэг үйлчилгээний газраар үйлчлүүлж, архи, тамхи зэрэг онцгой албан татварын бараа худалдан авсан тохиолдолд 0-1 хувийн татвар төлж байхаар тусгажээ. Гишүүд эдийн засгийн хямралтай, Ерөнхий сайд татвар авахгүй гэсэн мэдээлсний дараа уг хуулийн төслийг хэлэлцэж байгаад шүүмжлэлтэй хандаж байлаа. Гишүүдийг асуулт тавьж, саналаа хэлсний дараа УИХ-ын дарга З.Энхболд “Архи уудаг, тамхи татдаг, буудалд хонодог хүмүүсийн лобби хүчтэй явагдлаа. Засгийн газар төслөө татаж авахгүй. Одоо саналаа хураая” хэмээв.

 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
З.Энхболдын зөвшдээ. Архи тамхи буудлаар үйлчлүүлдэг хүмүүсээс 1% татвар хотод орох нь зөв. Ямар талх ногоо амьжиргааны бүтээгдэхүүнээс авч байгаа биш. 1990 оноос хойш хотод орж ирэгсдээс хотын татвараа нөхөж аваад хөрсний бохирдол оо асуудлыг цэгцлэхэд зарцуулж болно ш д. Нөгөө хэдэн захиран зарцуулагч нараар нь идүүлж уулгачилгүй хяналттайгаар. Тэгээд ч энэ бар ресторанаар үйлчлүүлдэг хүмүүс гудамжинд гарч бөөлжиж хот бузарлаад байхаар их хэцүү байна.
2019-01-27
хангал:
Энэ З.Энхболд гэж хүн ямар адайр зантай, хачин марзан юм ярьдаг хүн бэ? Зан араншин гэж авах юм алга. Өнөөдөр сонинд бичсэнээр, шилжилтийн насны охидууд шиг сонин сонин юм ярьж явах юм даа. Төрийн хүний зангараг алга.
2015-05-08
Зочин:
ENE HEDEN ERGUUNUUD EH ORNOO HOGJUULEH NI BITGII HEL ESEN BUSIIN TATVAR AVCH ARD TUMNIIHEE HALAASIIG HOOSOLJ BIZNESIIG NI DAMPUURUULJ DUUSAH YUM BAINA LDAA
2015-05-07
ЗОЧИН:
ТАТГӨХГҮЙ ЗААААААААААААААААААААААААААААААААААААААА
2015-05-07
ЗОЧИН:
ТАТГӨХГҮЙ ЗААААААААААААААААААААААААААААААААААААААА
2015-05-07