Б.Номин хэсгийн аваргын төлөө барилдана
2015-05-07

Олон Улсын хэмжээний мастер Б.Номин хэсгийн аваргын төлөө барилдахаар боллоо.

 

Тэмцээний 61 кг-ын жинд хүч үзэж буй тэрбээр ардчилсан солонгосын бөх Ким Күк Гваныг 11:8 онооны харьцаатайгаар ялж зооны аваргын төлөө Ниязбековтой барилдахаар болж байна.

 

Тэмцээний 70 кг-ын жинд БНСУ-ын Ён Хо-Жүнтэй барилдаж ялсан Г.Идэрхүү Афганы бөхтэй барилдах байсан. Гэвч өрсөлдөгч нь бэртлийн улмаас барилдаагүй учир манай бөхөд ялалтыг өгчээ.

 

Тамирчдадаа амжилт хүсье.

 

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин