Эрүүл мэндийн салбарт чанарын стандарт хэрэгжүүлэх сургалт боллоо
2015-05-07

Өнөөдөр "Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2008, MNS ISO 9001:2010 стандартыг эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэхийн ач холбогдол" сэдэвт сургалт семинар Арьсны өвчин судлалын үндэсний төвд боллоо. Сургалт семинарт Эрүүл мэнд, спортын яамны сайд Г.Шийлэгдамба, Эрүүл мэнд, спортын яамны төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Эрдэнэчимэг, ЭМЯ-ны харъяа байгууллагуудын удирдлага болон чанарын албаны дарга нар оролцлоо.

 

Энэ үеэр Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба хэлэхдээ Эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээ нь өөрөө чанартай байхыг шаарддаг. Учир нь хүний эрүүл мэндэд чанаргүй үйлчилгээ үзүүлэх эрх эрүүл мэндийн салбарт ажиллагсад бидэнд байхгүй юм. Чанартай үйлчилгээ нь үр дүнтэй байхаас гадна цаг хугацаа, мөнгө их хэмнэдэг харин чанаргүй тусламж үйлчилгээ үйлчлүүлэгчидээ чирэгдүүлж эрүүл мэндэд нь хохирол үзүүлэхээс гадна илүү их зардал гаргаж үнэлж болхооргүй эрсдэлийг дагуулж байдаг.

 

Чанарыг үйл явц, үүрэг даалгавар гүйцэтгэл талаас нь авч үзвэл: Тусламж үйлчилгээний чанар бол тохиолдлын хэрэг явдал биш бөгөөд энэ нь хүсэл зориг чин сэтгэлийн хүчин чармайлт, үйл ажиллагааны ухаалаг чиглэл буюу чадварлаг гүйцэтгэл гэж тодорхойлж болно.Тэгвэл ухаалаг чадварлаг гүйцэтгэл гэж манай эрүүл мэндийн салбарын хувьд үйлчлүүлэгч болох өвчтөнийхээ хүсэн хүлээж буй тусламж үйлчилгээг чанартай тэдний сэтгэл ханамжид тулгуурлаж тэдний хүсэн хүлээсэн түвшинд хүртэл үйлчилэх арга замыг олох явдал бөгөөд түүнийг хэрхэн яаж шийдвэрлэсэнээрээ онцлог байдаг.

 

Арга зам гэдэгт мөнгөөр хэмжигдэх бүтээгдэхүүн, мөнгөөр хэмжигдэхгүй бүтээгдэхүүн аль аль нь орно. Мөнгөөр хэмжигдэхгүй бүтээгдэхүүн нь илүү их хувийг нь эзэлдэг. Тийм учраас манай салбарт ажиллаж байгаа байгууллагын удирдлагууд эмч мэргэжилтнүүд та бүхэн үүнийг олж харж хэрэгжүүлж чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх нь туйлаас чухал.

 

Ялангуяа эдийн засгийн таагүй цаг үед ажиллаж байгаа бидэнд энэ их чухал байна. Иймээс «Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2008 MNS ISO9001:2010 стандартыг» эрүүл мэндийн салбарт олон байгууллагууд хэрэгжүүлбэл үйлчлүүлэгчидийн сэтгэл ханамж дээшлэхийн зэрэгцээ тэнд ажиллаж буй ажилчидын сахилга хариуцлага дээшилж төлөвлөгдөөгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх таатай нөхцөл бүрдэнэ.

 

Нөгөөтэйгүүр чанарын удирдлагын тогтолцооны стандартыг байгууллагад нэвтрүүлснээр байгууллагын үйл ажиллагааны төлөвлөлт, хэрэгжилт, гүйцэтгэлийн хяналт сайжирч хэрэглэгчдийг чанартай оношилгоо, эмчилгээ, үйлчилгээгээр хангах, байгууллагын үйл ажиллагаа тасралтгүй байнга сайжрах бүх талын нөхцлийг бүрдүүлэх бөгөөд эмчлүүлэгч, үйлчлүүлэгчдын эмнэлэгт итгэх итгэл, эмчилгээ оношлогоондоо сэтгэл ханамжтай байхад чухал ач холбогдолоо өгнө гэж үзэж байна гэлээ.

 

Энэ үеэр мөн “Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2008, MNS ISO 9001:2010 стандартыг эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэхийн ач холбогдол” сэдэвт гарын авлага болон АӨСҮТ-н брэндбүүк номын нээлт тус тус боллоо.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
etcest ni helehed deerh buh asuudal ergeed l sanhuutei holbootoi bolohoor emiin tusuv hasaj suuj b.ga nuhduud lav hiij chadahgui oilgomjtoi,daatgaliin togtoltcoog saijruulj yamarch tuslamj avsan zaaval suuri 10-20huviig irged uuruu belen tuluug ergeed daatgalaas mungiig ni olgodog bolgoh ene ni shaardlagai eruul mendiin tuslamjiin achaalaliig bagasgaj irged eruul mendee hangaalah uvduhuus uridchilah sergiileh hushuurug boloh estoi,tegehgui bol arhia uuj buruu hoolloh uurtuu uvchin bii bolgoh baidal bagasahgui shuu
2015-05-08
Зочин:
hezee ch ene salbariig bodoh uls turiin huchin, bodlogo alga eruul mongol hunees baylag bii bolno shuu dee yutai ch b.gaad eruul bish l bol hetcuu gedgii hun bur meddeg atlaa uuriin eruulmendiin talaar yu ch hiihgui uvdvul barag emch nar uvchin ugsun met aashlaj hurdan edgeehiig shaardaj hunbur neg zereg tuslamj avahiig dairna doromjlono,hervee belen tvslamj avah gej b.gaa bol bai sav, bolovson huchin tonog tuhuurumjuu tuhai hun amiin usulttui uyalduulj nemj bodlogoo zohitcuuljmedehgui said darga nartai b.had deer hasuudluudiig hooson loozon bolgoj yarid yahav de
2015-05-08
zochin:
ard irgeded eruul mendiin bolovsroliig ni deeshluulj ta tuslamj uilchilgee avsan l bol tulbur tuluh estoi gedgii ni oilguulah estoi tur ni daaval daasan shig baidag b.j say chanar yarimaar b.a neg hunii daatgaliin tulbur 8400 tug jild tulchuud yaj chanartai tuslamj uguh ve neg tavag hoolnii mungu ch hurehgui turuus daadag heseg ni bol bur heleh ch yum bish ingej tur daasan nertei uls turiinhun shoudal ene salbarii bolon mongoliin art tumnii eruul mendeer tugluj guitclee uursduu bol haniad hursen ch gadagshaa yavj emchluulchiheed emch suvilagch ard irgediin hoorond yas hayj emch nariin ner hvndiig nohoinoos dor bolgol irgeddee oilguulj b.a shuu de
2015-05-08
zochin:
chanar gedeg mash tom asuudal b.dag eruul mendiin salbar odoogoor hevtegsdiinhee emiig ch huch hurehgui b.j yun chanar yarih durtai yum neg tunug tuhuurumj oruulj shoudaad tuuniid dagaldaj herelegddeg neg udaagiin heregslee ch hangaj chadaggui shuu de ugui yadaj engiin neg udaagiin heregsel bolon ariutgaliin bagaj uusmalaar tasraltgui hangaj chadahgui b.j salbart ni ajillaj b.gaa nuhduudee bielehgui baahan juram gargaj daramt nemegduuleh ni de
2015-05-08
zochin:
Hunee hugjuul saidas
2015-05-07
zochin:
Hurteemj bhgui bj chanar shaardaad ur dun garahgui
2015-05-07
zochin:
Shiilgee said salbartaa olon ajiliin shuurhai hiij chadaj bna.amjilt
2015-05-07