Б.Номин хошой хүрэл медальт бөх боллоо
2015-05-08

Бөхийн чөлөөт барилдааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Катарын Доха хотноо үргэжилж байна.

Тэмцээний эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд барилдсан манай бөх Б.Номин хүрэл медаль хүртлээ. Ийнхүү тэрбээр Азийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт бөх боллоо.

 

Эрэгтэй чөлөөт бөхийн барилдаан өчигдөр өндөрлөсөн. Харин өнөөдөр эмэгтэйчүүдийн  53, 55, 60, 63, 69 кг-ын жингүүдийн барилдаан болно. 53 кг-ын жинд барилдах ОУХМ Э.Даваачимэг нэгдүгээр тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт японы бөх Нанами Ириетэй хүч үзэхээр таарсан бол 55 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер П.Орхон нэгдүгээр тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Хятадын бөх Хуи Литэй барилдах болжээ.


60 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Т.Мөнхтуяа Японы Ё.Каяматай, 63 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Цэвэгмид хятадын Жүома Шилуотой, 69 кг-д олон улсын хэмжээний мастер Ш.Түмэнцэцэг хятадын Фен Жоүтэй барилдахаар сугалаа таарчээ.


Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин