“Аль Кайди” бүлэглэлийн тэргүүн амиа алджээ
2015-05-08

Хэт даврагч “Аль Кайди” бүлэглэлийн Араб дахь салбар гэгддэг “AQAP”-ийн тэргүүн Нассер аль Анси өнгөрсөн сард амиа алдсан гэдгийг  АНУ-ын Батлан хамгаалах яамны удирдлагууд баталсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Түүнийг Саудын Арабын агаарын цохилтын үеэр амь алдсан гэжээ.  Энэхүү мэдээллийг Йемен улсад сурвалжлага бэлдэж буй АНУ-ын сэтгүүлч Луке Сомерс баталсан байна.  Тэрбээр “Анси, Сана хотноо амиа алдсан гэв” гэжээ.

 

Нассер аль Анси интерполоор эрэн сурвалжиж байсан ба тэрээр Парис хотноо үйл ажиллагаагаа явуулдаг “Charlie Hebdo” шог сэтгүүлийн редакцийн байранд болсон халдлагыг зохион байгуулсан гэдгээ мэдэгдсэн юм. Халдлагын дараа АНУ, Францын Засгийн газар түүнийг орон даяар эрэн сурвалжилж эхэлсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин