Зөрчилтэй барилгуудыг банк санхүүгийн байгууллагад мэдэгдэнэ
2015-05-08

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, дараахь асуудлуудыг хэлэлцлээ.
 
 

Хөрөнгө оруулалтын ажлуудыг эрчимжүүлэх үүрэг өглөө
 

Нийслэлд 2015 онд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй худалдан авах ажиллагааны ажлын явцын тухай асуудлыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат танилцууллаа.


Нийслэлд энэ онд Улсын төсвөөр 729,7 сая төгрөгийн нийслэлийн Засаг даргад эрх нь шилжсэн 10 ажил, нийслэлийн төсвөөр 260 тэрбум төгрөгийн 265 ажил, Орон нутгийн хөгжлийн сангийн 19,2 тэрбум төгрөгөөр 371 ажил, Дүүргийн төсвийн 24,6 тэрбум төгрөгийн 214 ажил гээд нийт 415,5 тэрбум төгрөгийн 923 ажил хийгдэнэ.


Өмнөх онд санхүүжилт авсан ажлыг хасаж тооцоход нийт нийт ажлын 70 хувь нь буюу 581 нь тендерийн бэлтгэл шатандаа, зарласан ажил 53, тендерийн үнэлгээ хийгдэж буй 64, гэрээ байгуулагдсан 134 ажил байна.


Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын худалдан авах ажлын явц 56 хувь нь тендерийн бэлтгэл шатандаа 56 хувь, Гэрээ байгуулагдсан болон гэрээ байгуулах шатандаа 15 хувь, тендерийн үнэлгээ хийгдэж буй ажил 15 хувь байгаа бол 14 хувь нь зарлагдсан байна.
 

Дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтын худалдан авах ажлын явц 84 хувь нь тендер зарлаагүй, 12 хувь нь гэрээ байгуулагдсан болон гэрээ байгуулах шатандаа, 1 хувь нь тендерийн үнэлгээ хийгдэж байгаа, 3 хувь нь тендерийн материал хүлээн авч байна.


Нийслэлийн Засаг даргаас дүүргүүдэд эрх шилжүүлсэн худалдан авах ажлын явц 54 хувь нь тендерийн бэлтгэл шатандаа, 9 хувь нь гэрээ байгуулагдсан болон гэрээ байгуулах шатандаа, 28 хувь нь зарласан ажлууд, 9 хувь нь тендерийн үнэлгээ хийгдэж байна.


Нийслэлийн Засаг даргаас харъяа газар, агентлагуудад эрх шилжүүлсэн худалдан авах ажлын явц 62 хувь нь тендерийн бэлтгэл шатандаа, 18 хувь нь гэрээ байгуулагдсан болон гэрээ байгуулах шатандаа, 11 хувь нь тендерийн үнэлгээ хийгдэж байгаа, 8 хувь нь  зарласан ажлууд байна.


Энэ онд хэрэгжих ажлуудын ихэнх нь тендер зарлагдаагүй, тендерийн бэлтгэл ажил хийгдэж байгаа гэх шалтгаантай байна. Энэ нь тендер зохион байгуулагдах захирамж гарснаас хойш  үнэлгээний хороо байгуулагдах хүртэл дунджаар ажлын 50 өдөр зарцуулж байгаа нь тендерийн  явцыг удаашруулах гол шалтгаан болж байна. Харин үнэлгэээний хороо байгуулагдсанаас хойш ТББ боловсруулахад 7 хоног, урилга, нийлэх, нээлт хийхэд 7-30 хоног, тендерийн үнэлгээ хийхэд 8 хоног зарцуулагдаж байгаа юм.


Эдгээр мэдээлэлтэй холбогдуулан нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурлаас улс, нийслэл, эрх шилжсэн, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын тендер, гүйцэтгэлийг эрчимжүүлж, хугацаанд хийхэд анхаарч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.

 
Зөвшөөрөлгүй, зөрчилтэй барилгуудыг зарлаж, банк санхүүгийн байгууллагад мэдэгдэнэ
 

Нийслэлийн нутаг дэвсгэрт баригдаж буй зөрчилтэй барилгуудын талаарх асуудлыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат танилцууллаа.


Нийслэлийн удирдлагын зөвлөлийн 2015 оны 04 сарын 29-ний өдрийн хуралдаанаар өгсөн үүргийн дагуу нийслэлийн Хяналтын газар 67, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар 33 барилга байгууламжид үзлэг шалгалтын ажлыг холбогдох албаныхан зохион байгуулж ажилласан байна.


Мэргэжлийн байгууллагуудаас хийсэн шалгалтын дүнд хяналт шинжилгээ хийж, холбогдох байгууллагуудаар зөрчилтэй барилга нэг бүрийн газар олголтын байдал, Архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан эсэх, Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгогдсон эсэх судалгааг гаргуулж, шалгалтын дүнг эцэслэн нэгтгэсний дүнд 65 аж ахуйн нэгж, иргэн холбогдох хууль тогтоомж зөрчин, зохих зөвшөөрөлгүй барилгын үйл ажиллагаа явуулж байгаа судалгааг гаргасан.


Судалгаагаар нийслэлийн 8 дүүргийн нутаг дэвсгэрт аж ахуйн нэгж, байгууллагын захиалгаар барьж байгаа 28, иргэний захиалгаар барьж байгаа 26, төсвийн хөрөнгөөр барьж байгаа 11 барилга байгууламж байна. Илэрсэн зөрчлийг ангилбал, барилга угсраолтын ажил эхэлсэн 53, барилгын суурийн нүхийг ухсан 12, газрын эрх цуцлагдсан 1, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл цуцлагдсан 1 барилга байгууламж байна.

 
Дүүрэг Зөрчилтэй барилга Газар шороо, суурийн ажил Барилга угсралтын ажил эхлүүлсэн Архитектур төлөвлөлтийн даалгаварх батлагдаагүй
1 Баянзүрх 13 4 9 5
2 Хан-Уул 12 2 10 7
3 Сонгинохайрхан 13 2 11 4
4 Сүхбаатар 1 - 1 1
5 Баянгол 21 1 20 18
6 Чингэлтэй 2 1 1 -
7 Налайх 2 1 - -
8 Багануур 1 1 - -
 
 
Шалгалтанд хамрагдсан барилга байгууламжуудын захиалагч иргэн, аж ахуйн нэгжүүд Барилгын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6 дахь заалтыг \барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй гүйцэтгэхийг хориглоно\ зөрчсөн байна.


Үүний гол шалтгаан нь Барилгын зураг төсөл иж бүрдэл болоогүй, Инженерийн шугам сүлжээний хангамжийн техникийн нөхцөл олгогдоогүй шалтгаанаар зураг төсөл баталгаажаагүй, Батлагдаагүй зураг төслийг барилгын захиалагч, гүйцэтгэгчид нийлүүлдэг, Барилга угсралтын ажил гүйцэтгэх цаг агаарын тааламжтай хугацаа богино байдгаас шалтгаалан дулааны улиралд угсралтын ажлыг явуулах зорилгоор зөвшөөрөлгүйгээр ажил гүйцэтгэдэг.


Уг асуудлыг хэлэлцээд  зөрчилтэй барилгын зөрчлийг арилгаж, зөвшөөрөлгүй барилгууды жагсаалтыг эцсийн байдлаар гарган олон нийтэд мэдээлж, банк санхүүгийн байгууллагад мэдэгдэхээр шийдвэрлэлээ.

 
ЦӨӨН ҮГЭЭР:
  • Нийслэлийн Өмчийн концессын зүйлийн жагсаалтад өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж дэмжээд, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд хэлэлцүүлэхээр өргөн барихаар боллоо.
  • Орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын захиралтай байгуулсан контрактыг дүгнэсэн дүн, эдийн засгийн үр дээшлүүлэх 2015 оны зорилтот түвшинг батлах тухай асуудлыг хэлэлцэж үр дүнгийн гэрээний дагуу бүрэн хангалттай, хангалттай үнэлгээ авсан байгууллага, удирдлагыг урамшуулах шийдвэр гаргалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 
 
Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хаана хураана торгоно АН тэгүүлэх гэж сонгосон уу
2015-05-08
zochin:
зөрчилтэй барилгын зөрчлийг арилгаж, зөвшөөрөлгүй барилгууды жагсаалтыг эцсийн байдлаар гарган олон нийтэд мэдээлж, банк санхүүгийн байгууллагад мэдэгдэхээр шийдвэрлэлээ.genee chaddag yum bol tegeech shal hudlaa jujigleed
2015-05-08