Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөнө
2015-05-08

Монгол Улсад Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ой энэ өдөр тохиож байна.

Тэртээ 1925 оны тавдугаар сарын 8-нд их зохиолч Д.Нацагдорж санаа зориг нийлсэн хэсэг залуучуудын санаачлагаар “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” нэртэйгээр анх байгуулагдаж байжээ.

 

Ойд зориулсан хүндэтгэлийн үйл ажиллагаа өнөөдөр 11:00 цагаас их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөний өмнөх талбайд болох бөгөөд 14:00 цагаас Уран зургийн галерейд(СТӨ) Хүүхдийн уран бүтээлийн үзэсгэлэнгээр үргэлжлэх юм байна. Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөх хүндэтгэлийн үйл ажиллагаанд Хүн амын хөгжил, ийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Монголын пионерийн байгууллагын төв зөвлөлийн дарга асан ахмад зүтгэлтэн Д.Сүрэнжав, Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа нар оролцох аж.

 

Ойн хүрээнд Монгол Улсын тусгаар тогтнол, их бүтээн байгуулалт, хүүхдийн хөдөлгөөн, байгууллагын үүсэл хөгжилд түүхэн гавьяа хувь нэмэр оруулсан ахмад үеийнхний алдрыг танилцуулж хүүхэд, залуучуудын хүсэл, тэмүүллийг олон нийтэд хүргэх, ахмад, дунд, залуу үеийнхний залгамж холбоог бэхжүүлэх зорилготой арга хэмжээнүүдийг зохион байгуулаж буй юм байна.

 

Б.Бэхи
 

Shuud.mn
Сонин хачин