Дэлхийн аваргад оролцох бүжигчид тодорлоо
2015-05-08

Монголын бүжгийн спортын холбоо, бүжгийн спортын “Мүүн” клубээс 6 дахь жилдээ зохион байгуулж буй формейшны улсын аварга шалгаруулах “Сарны цом” тэмцээн Буянт-Ухаа спорт цогцолборт амжилттай зохион байгуулагдлаа.

 

Тус тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр Улаанбаатар хотын бүжгийн спортын холбоо, “Нишин илч инженеринг” компани ажиллажээ.  Энэ тэмцээн нь  насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах формейшн тэмцээнд оролцох эрхийг олгодгоороо онцлогтой юм байна.

 

Насанд хүрэгчдийн стандарт бүжгийн төрөлд эхний 2 байрыг эзэлсэн “Хатантуул”, “Улаан сарнай” хамтлаг, латин бүжгийн төрөлд эхний эхний байруудыг эзэлсэн “Стар”, “Мүүн данс” хамтлаг 2015 оны дэлхийн аварга шалгаруулах формейшны тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох эрхтэй болов.  “Сарны цом” спорт бүжгийн тэмцээнд тамирчид  5 насны ангиллын 13 тэмцээнд өрсөлджээ. Тухайлбал хүүхэд, өсвөр, залуучууд, насан хүрэгчид гэсэн ангиллаар явагдсан юм.  

 

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Амжилт хүсье.Дэлхийн аваргад оролцоно гэдэг нэр төрийн хэрэг.бас мундаг байна.баяр хүргэе.Бас дасгалжуулагч багш мундаг бна.Одоо спортын бүжиг их хөгжиж охид,хүүхдүүд их дугуйланд явах болжээ
2015-05-08