Холливуудын нэрт жүжигчин Брэд Питт болон Анжелина Жоли нарын хамтран тоглож буй дэлгэцийн хоёр дахь бүтээл “By The Sea” кино ирэх арваннэгдүгээр сарын 13-нд нээлтээ хийхээр болжээ. Зураг авалт 70 хувьтай явагдаж буйг Жолигийн хэвлэлийн албанаас мэдэгдсэн байна. Жолигийн найруулсан “Unbroken” кино энэ жилийн “Оскар”-т нэр дэвшсэн бол “By The Sea” 88 дахь удаагийн “Оскар”-ын “Шилдэг кино” төрөлд нэр дэвшихээр болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Гэхдээ гол дүрийн жүжигчид “Оскар-ын “шилдэг эрэгтэй, эмэгтэй дүр” төрөлд нэр дэвших нь тодорхойгүй байгаа ажээ. Тус киноны зохиолыг Брэд бичсэн бол ерөнхий найруулагч болон зургийн даргаар Жоли ажиллаж буй юм. Брэд өчигдөр твиттерээрээ дамжуулан “By The Sea” киноны албан ёсны зураг болон трейлерээ цацжээ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |