Манай тамирчдыг ”хуурамч виз мэдүүлсэн” гэж буруутгажээ
2015-05-08

 

 

Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Катарын Дохаг зорьсон ч виз зөрчилтэй гэж саатуулагдсан манай гурван тамирчин, нэг дасгалжуулагч өнөөдөр эх орондоо ирлээ. Шигшээ багийн дасгалжуулагч Б.Баяраа, 74 кг-ын тамирчин Д.Гомбодорж, 97 кг-ын тамирчин Д.Хүдэрбулга, 125 кг-ын тамирчин Н.Золбоо нар тавдугаар сарын 4-ний даваа гаригт Катарын виз зөрчилтэй гэж саатуулагдсан.

 

Тэд Дубайн онгоцны буудалд 36 цагийн турш саатуулагдаад, холбогдох журмын манай иргэдийг тээвэрлэсэн компаниар буцааж тээвэрлэх ёстой тул мягмар гаригийн шөнө Бээжин рүү буцаж, Бээжингийн онгоцны буудалд 5 цаг орчим саатуулагдаад тэндэх Элчин сайдын яаманд хандснаар нэг хоногийн дараа ийнхүү ирж байгаа аж. 

 

Манай тамирчдыг хуурамч виз мэдүүлсэн гэж буруутган, хорьж цагдахад хүрчээ. Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор явсан тамирчдын визыг Монголын чөлөөт бөхийн холбоо хариуцан мэдүүлж, тамирчдыг нисэх өдөр буюу 5 дугаар сарын 3-ны өглөө электрон визийг хэвлэж өгсөн. Гэвч хил дээр тамирчдын визийг шалгахад өөр хүний нэр гарч ирсний улмаас саатуулагдахад хүрсэн гэж тамирчид ярьж байсан.

 

Тэднийг 36 цагийн турш Дубайн онгоцны буудлын хорих өрөөнд саатуулагдаж байхад Монголын чөлөөт бөхийн холбооноос анхаарал тавьж, ямар нэгэн тусламж үзүүлээгүй гэнэ.

 

Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Баяраа "Бид визний зөрчил ч бус хуурамч визний асуудалд орооцолдсон. Тиймээс биднийг Дубайд хорьж, цагдан, хатуу шалгаж, биднээс нарийн мэдээлэл шаардсан. Бид хэлэх ёстой зүйлсээ бүгдийг мэдүүлсэн. Би визний зөрчилгүй байсан. Намайг саатуулахдаа эхлээд хуучин паспорт шаардсан түүнийхээ хуулгыг авч явсан учир шалгаад хил нэвтрэхийг зөвшөөрсөн. Гэхдээ би гурван тамирчнаа хүний нутагт орхиод цааш явах боломж байгаагүй" гэж ярьсан. 

 

Мөн тамирчид, дасгалжуулагч өөрсдөөс шалтгаалахгүй асуудалд орж, 36 цагийн турш хоригдож байхад чөлөөт бөхийн холбоог төлөөлж нэг хүн холбогдох арга хайгаагүйд гомдолтой байгаагаа илэрхийлж байсан. Түүнчлэн  холбооны ерөнхийлөгч хил гарч чадаагүй тамирчдыг Бээжин рүү ниссэн гэсэн мэдээллийг олон нийтийн сүлжээнд тавьсан байсан ч тэр хугацаанд нь бид Дубайд хоригдож л байсан. Тэр үед манай холбооны удирдлагууд Дохад оччихсон байсан. Дубай, Доха хоёрын хооронд нэг цагийн л нислэгтэй. Гурван тамирчныхаа араас нэг цаг нисээд ирж болох л байсан. Гэхдээ хэн ч тэгээгүй. Олон нийтийн сүлжээнд бичсэн шиг Кувейтийн Элчин сайдын яамыг төлөөлж бидэнтэй хэн ч ирж уулзаагүй. Бээжинд мөн саатуулагдаж байгаад арай гэж Элчин сайдын яамны бараа харсан" гэж ярилаа.

 

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Yun balai um hiideg u be ekh orniihoo neriig bodohgui
2015-05-10
Mongol:
Dagvadorj mahan tolgoi yu hiij yavsan bh ve? Huuhen erguulj l yavaa biz. Muu Гахай
2015-05-09
Zochin:
Mongol eh ornii neriig ingej gutaan buzarlah gej bh uu, Olimpiin naadamd beltgj bgaa hairan saihan tamirchid ter muuhai gazar esun busiin muuhai humuustei horidoh gj.Zaluuchuud mn buu setgeleer unaarai. Ene medleg chadvargui zuvhun amia hicheesen humuusiin tsugluulaga bolsn holboog uurchluh tsag bolsniig mongoliin buhd hairtai ter tusmaa chuluut buhiig hairlan hundeldeg hun bur mederlee unees uur yahav
2015-05-08
Zochin:
Er ni niit sait deer bichijee Davgadorj terguutei holboo ogtsorch, gardan huuramch bichig barimt uildsen humuusiig huuliin daguu shalguullj haruitslaga tootsoh heregtei. ene humuusiin ner tur,setgel sanaa, bie mahbod, spotiin amjilt buten jiliin hudulmur, huviin bolon ulsad uchirsan hohirliig buren baragduulah ni zuitei. Yah argagui eruugiin hereg boljee
2015-05-08
Mongol:
Chi ch gesen uuriiguu tolin har daa. Ta nar ch bas iim l tsaraitai shuu dee.
2015-05-08
guest:
Saihan zaluuchuud bn yumiig zuv untsguus harj suraach
2015-05-08
ALZAKHGUI:
YU HUTSAAD BGA BIZDA
2015-05-08
Zochin:
Teneg, sagsuu, bolovsrolgui buduuleg Dagvadorjiin holboo udirdana gej yu bh ve dee, ene tenegiig songoj bdag.
2015-05-08
zochin:
Dagvadorj tenegiig zailuulya aa. End tend uls terjij heruul hiij yavahyn orond hariutssan tamirchdaa anhaarahad yadag mal ve?
2015-05-08
Зочин:
ENECHIN BUHCHUUD
2015-05-08
zochin:
yasan ch muuhai tsarai zustei humuus we burhan mine
2015-05-08
ALZAKHGUI:
YU HUTSAAD BGA BIZDA
zochin:
yasan ch muuhai tsarai zustei humuus we burhan mine
2015-05-08