Б.Цэвээндаш ням гаригт ирнэ
2015-05-08

Балбад болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон хүн амиа алдаж, Эверест рүү авирч байсан гадны хэд хэдэн уулчин амиа алдсан билээ. Харин Монголын тамирчин Б.Цэвээндаш, Гүррагчаа нар эсэн мэнд байгаа тухай мэдээллийг өмнө хүргэж байсан. Тэгвэл тэд ирэх ням гаригт эх орондоо ирэх нээ.

 

Хятадын Түвдийн уулын спортын холбооноос уулчдыг 05 дугаар сарын 05-ны өдөр гэхэд буулгах шаардлага хүргүүлсэн бөгөөд Б.Цэвээндашийн хувьд одоогоор уулнаас буусан юм.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин