“Сонгодог төгөл” байгуулна
2015-05-08

УДБЭТ-ын хамт сонгодог урлагийн үзэгчиддээ шинэ, содон уран бүтээлээр үйлчлэх нөр их хөдөлмөрийнхээ хажуугаар нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх, Улаанбаатар хотын нэг хүнд ноогдох ногоон байгууламжийг хэмжээг нэмэгдүүлж, агаар болон хөрсний бохирдлыг бууруулах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор УДБЭТ-ын нэрэмжит ногоон төгөл байгуулах төслийг хэрэгжүүлэн ажиллах гэж байна.

 


Тус төслийн үйл ажиллагааг Сүхбаатар дүүргийн 50 жилийн ойг угтаж, СБД-ийн ЗДТГазартай хамтран зохион байгуулахаар төлөвлөөд байна.

 


Төслийн хүрээнд СБДүүрэгт байрлах Турк-Монголын цэцэрлэгийн ногоон байгууламжийг сайжруулан, өргөтгөх зорилгоор 2500 мод, бут нэмж суулгаж, Театрынхаа гадна талбайг зүлэгжүүлэх нэмэлт тохижилтын ажлыг “Стандарт майнинг Брос” ХХК-аар гүйцэтгүүлж байна.

 


“Ногоон төгөл” байгуулах төслийн нээлтийн үйл ажиллагаа 2015 оны 05-р сарын 09-ны 10:00 цагаас албан ёсоор эхлэнэ. Тус арга хэмжээнд УДБЭТ-ийн захирал Ч.Мөнхзул, Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрх Элчин сайд Мурат Карагез, ”ТИКА" байгууллагын удирдлагууд, УДБЭТ-ын уран бүтээлийн удирдлагууд, СБД-ийн ЗДТГ-ын даргын орлогч Л.Амарзаяа зэрэг албаны бусад хүмүүс албан ёсоор нээж оролцох юм.

 

 

УДБЭТ-ын хамт олон Ялалтын баярын өдөр буюу маргааш “Сонгодог төгөл ” ногоон байгууламжийг Улаанбаатрийн иргэддээ зориулан суурийг нь тавих гэж байна.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин