УИХ-ын гишүүдэд ”Хүмүүнлэгийн элч” өргөмжлөл гардуулав
2015-05-09

 

Дэлхийн хүмүүнлэгийн өдөр, Олон улсын улаан загалмайн өдрийг жил бүрийн 5 дугаар сарын 8-ны өдөр дэлхий даяараа тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдрийг тохиолдуулан Олон Улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн холбоо болон Монголын Улаан загалмай нийгэмлэгээс УИХ-ын нэр бүхий гишүүдийг “Хүмүүнлэгийн элч”-ээр тодруулж, өргөмжлөл гардууллаа.

 



УИХ-ын гишүүн, МУЗН-ийн Ерөнхийлөгч Н.Энхболд энэ үеэр Монголын Улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуулийг өнгөрсөн 20 жилийн хугацааны ололт, дүгнэлтэд тулгуурлан, олон улсын холбоо, хороо, бусад үндэсний нийгэмлэгүүдийн дүрэм, хуулиуд, нийтлэг мөрдөж байгаа жишгийн дагуу шинэчилсэн найруулгийн төсөл боловсруулах ажилд оролцож, хүмүүнлэгийн үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлсэн болохыг тэмдэглэн хэлсэн юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Уг нь хууль санаачлах нь УИХ гишүүдийн үндсэн үүрэг, хийх ёстой ажил нь биз дээ. Тэр ч бүү хэл цалингаасаа гадуур хөлс авч хийдэг ажлаа хийснийх нь төлөө алдар цол өгдөг нь ямар учиртай вэ. Харин албан ажлын хувьд үүрэг хүлээгээгүй хүмүүс хийсэн бол энэ шагналаа өгч болох, авч болох биш үү.
2015-05-10