Монгол Улсын төрийн одон медалиар шагналаа
2015-05-09

Оросын Холбооны Улсад ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Аугаа Эх орны дайны ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд Монгол, Оросын хамтын ажиллагааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан ОХУ-ын зарим иргэдэд Монгол Улсын төрийн одон медаль гардууллаа. Ерөнхийлөгчийн зарлигт “Хоёр улсын найрамдалт харилцаа, хамтын ажиллагаанд оруулж буй хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, Оросын Холбооны Улсын дараах иргэдийг Монгол Улсын төрийн одон, медалиар шагнасугай” гэжээ.

 

Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор Халх голын ахмад дайчин, Монголын анд нөхдийн нийгэмлэгийн гишүүн Завидонов Юрий Николаевич, Найрамдал медалиар ОХУ-ын СЕХ-ны дарга Чуров Владимир Евгеньевич, Монголын анд нөхдийн нийгэмлэгийн дэд Ерөнхийлөгч Кузьмин евгений Алексеевич, Монголын анд нөхдийн нийгэмлэгийн дэд Ерөнхийлөгч Рыбальченко Игорь Анатольевич, Монголын анд нөхдийн нийгэмлэгийн хариуцлагатай нарийн бичгийн дарга Утямышев Ильдар Рустамович, Монголын анд нөхдийн нийгэмлэгийн гишүүн Горбатых Сергей Павлович, Монголын анд нөхдийн нийгэмлэгийн гишүүн Астапенко Дмитрий Юрьевич, Монголын анд нөхдийн нийгэмлэгийн гишүүн Скрипков  Яков Никифорович, Москва дахь Тува улсын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын зөвлөх Ондар Байырович Чимит-доржу, Москва дахь Халимагийн Нийгэм улс, төрийн хүчний зөвлөлийн дарга, Москвагийн Засгийн газрын үндэстэн ястнуудын асуудал хариуцсан ажлын хэсгийн гишүүн Леджинов Александр Иванович нар шагнагдлаа.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж шагнал гардуулах үеэр хэлсэн үгэндээ ” Аугаа Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн мэндийг та бүхэнд хүргэж байгаадаа баяртай байна. Дайны жилүүдэд монголчууд хагас сая тонн мах, хагас сая агт морьд, дулаан хувцас, малгай, бээлий, хүрэм бэлэглэснээс гадна Монголын ард түмний хөрөнгөөр “Хувьсгалт Монгол” танкийн цуваа, “Монгол ард” нисэх онгоцны эскадриль байгуулж өгч байсан. Монголын ард түмэн дайн үргэлжилсэн дөрвөн жилийн хугацаанд Монгол Улсын гурван жилийн төсөвтэй  тэнцэхүйц хэмжээний  хөрөнгө мөнгийг цуглуулж ЗХУ-д өгсөн байдаг. Манай Зайсан толгой дээр байдаг Зөвлөлтийн дайчдад зориулж босгосон  хөшөөн дор “Тэнгэрт нартай хамт, газарт галтай хамт Зөвлөлтийн дайчдын дурсгалыг мөнхлөв”  гэсэн үг бий. Энэ бол тэнгэрт нар, газарт гал байгаа цагт тэрхүү дайчдын гэгээн дурсгалыг хүндэтгэж явна гэдгийг илэрхийлсэн үг билээ  Энд хүрэлцэн ирсэн ахмад дайчид, Монгол, Оросын хамтын ажиллагааны хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж ирсэн  та бүхэнд Аугаа Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн мэндийг дахин дэвшүүлье.” гэж хэллээ.  

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Нэр дэвшиж байхдаа овоо тахидаггуй одон тараадаггуй еронхийлогч болно гээд байсан одон г гадаадад тараадаг болжээ
2015-05-11
zochin:
Ter SEX ni darga marga Mongol ulsad yamar gaviya baiguulsan yum Mongol orniig barij bosgoxod gaviya baiguulsan ,byteen baiguulaltad ynetei xuvi nemer oruulsan oros ax nariig mun 90 ond chamd AN iin oivorgon nusnuudad xuugduj garsan byteen baiguulagch nariig shagnal daa Mongol uls gej barag xaana baidagiig medexgyi shaxuu yumnuud baix shig baix yum ergyy ch mal boldoo
2015-05-10