Б.Одончимэг аваргын төлөө барилдана
2015-05-09

Катарын  Доха хотноо Ази тивийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн үргэлжилж байна.

 

Тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр манай тамирчдаас эмэгтэйчүүдийн -75 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Одончимэг барилдсан. Тэрбээр Азийн аваргын төлөө барилдахаар финалд шалгараад байна.

 

Харин өчигдөр буюу тавдугаар сарын 8-ны өдөр манай таван эмэгтэй бөх дэвжээнд гарснаас 63 кг-ын жинд ОУХМ Э.Цэвэгмэд хүрэл медаль хүртсэн билээ. 

 

Ийнхүү манай тамирчид таван медальтайгаар тивийн аварга шалгаруулах тэмцээнийг үргэлжлүүлж байна. Манай баг тамирчдаас эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Э.Бэхбаяр алт, 61 кг-ын жинд ОУХМ Б.Номин, 65 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран, 85 кг-д П.Өсөхбаатар, эмэгтэйчүүдийн 63 кг-д Э.Цэвэгмэд нар хүрэл медаль хүртээд байгаа юм. 

 

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин