П.Бүрэнтөгс арслан түрүүллээ
2015-05-09

Арслан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан Монгол бөхийн өргөөнөө болж энэ мөчид өндөрлөж байна. 

 

Аварга, арслан, заануудаар манлайлуулсан хүчит 224 бөхийн барилдаанд Увс аймгийн Давст сумын уугуул, Увс нуур дэвжээний бөх, улсын арслан түрүүлж, Төв аймгийн Баянцогт сумын харъяат, “Итгэлт орших” группийн бөх, улсын харцага Ө.Даваабаатар үзүүрлэлээ.

 

Шөвгийн дөрөвт улсын арслан Н.Батсуурь, улсын харцага Б.Пүрэвсайхан нар тунаж үлдсэн юм. 1991 оноос хойш тасралгүй зохион байгуулагдаж буй билээ. МҮБХ-ны албан ёсны түнш, Монгол Улсын манлай үйлдвэр "Арвайн үндэс" компанийн нэрэмжит болсон бөгөөд барилдааны түрүү бөх 3 сая, үзүүрлэсэн бөхөд 2 сая төгрөгийн бай шагнал амласан юм. 

 

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин
kub:
Amjilt, barildaan ni togtoj l bn ingeed davuu talaa medreed uurtuu itgechikhvel, azaar turuuldeg naadam gej baidaggui gedgiig l sanakh kheregtei
2015-05-10
bull:
davaabaatar uul n ingej l barilaar
2015-05-09