Либери эболагаас ангижирчээ
2015-05-10

 

Баруун Африкийн Либери улс үхэл таригч эбола вирусээс ангижирч, аюулгүй улс болсон тухай ДЭМБ-ын ерөнхий захирал Маргерат Чан мэдэгджээ. Эболагийн халдвараар  Либери улс 4700 иргэнээ алдсан байна.

Тус улсад сүүлийн 45 хоногийн хугацаанд эболагийн шинэ тохиолдол бүртгэгдээгүй учир, ДЭМБ-ын удирдлагууд эболагаас ангижирсанд тооцсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Либери улсад өнгөрсөн гуравдугаар сарын 27-нд хамгийн сүүлчийн эболагийн нас баралт бүртгэгджээ. Хөрш Гвиней, Сьерра-Леоне улсад эболагийн халдварын тархалт үргэлжилсээр байна.

 

Нигер улсад үл мэдэгдэх тахлаар 89 хүн амиа алдаж, 200 гаруй хүн халдвар авчээ. Энэхүү тахлыг эболагийн шинэ төрөл байж болзошгүй хэмээн эрдэмтэд таамаглаж, хэд хэдэн төрлийн тариа, бэлдмэл туршиж эхэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин