Тэд улам нэгдэж байна
2015-05-11

Бид нэг юмыг их яриад эхлэхээрээ л тухайн зуйлийнхээ мөн чанар болоод үнэлэмжийг муутгадаг гэмтэй. Эх орон  гэж ээж аав үр хүүхэд гэдэг шиг энгийн эрхэм ойлголтыг үнэр ортол нь  улс төржүүлж байна.

 

Улстөрчид  улстөрчидөө муулах юмаа. Загаснууд нэгийгээ “нүдээ цавчдаггүй” гэж шоолж байгаатай  адил.  Гэхдээ бид одоо энэ шоунд нь дасал болжээ. Тулаад буу барьж эх орноо хамгаалах бол хэд нь нүхнээсээ гарч ирэх юм бол доо.

 

“Аав нь хүүгээ согтуу явахыг харлаа. Азгүй хүндээ би...” гэж Б.Лхагвасүрэн гуай зүрх зүстэл мөр татлан буулгасны адил “улстөрчдийг улсаа бодохгүй байхыг мөн ч их харлаа.  Арай л юм даа...” гэж захын хүн шүлэглэхээр болж байна. Төр түвшин оршихуй нь улс гүрний хөгжихүйн нэг үндэс болох тухай бид ярьж бичсээр байгаа ч дуулгах хүндээ үл хүрэх үглэл болжээ.

 

Шил архиар саналаа өгчихдөг байсан буруутай бид. Бэлэн мөнгөний амлалтаар уралддаг байсан улстөрчид одоо хуулийн өөрчлөлтөөр сонгуулийн замаа засдаг боллоо. Нөгөө талд нь хуулиудад өөрчлөлт орж төгөлдөржиж байгаа ч утгаараа амьдралд хэрэгжихгүй байх тул хуулиар засаглах зарчим  бүх шатанд алдагдаж эхэлжээ.

 

Одоо манай “Ардчилал” тэгээд юун дээр оршиж байна. Үндсэн хууль дээр суурилсан ардчиллын үнэт зүйл нь өдөр тутам алдагдаж байгааг зогсоочих улс төрийн хүчин үндсэндээ байхгүй боллоо. Төрийн эрхийг барих замаар улс орныг авч явах хөтөлбөр бодлого хэрэгжүүлэх ёстой намуудад зүүний барууны энэ тэр гэсэн чиглэл ялгаа нь ч байхгүй болж байна. Намаар дамжуулан бизнесээ өргөжүүлэх бүлэг фракцуудын сонирхлоороо л ялгарах болжээ. Улс төр судлаачид эрдэмтэн мэргэд үүнд дүгнэлт хэлж намуудын нүд чихийг нээмээр болсон санагдана.

 

Яагаад?

 

Хөрөнгө оруулалт татаад хөгжих ганц гарц дээр гацаа үүсгэснийхээ дараа улстөрчид ээлжит “буруутны” эрэлд яаралтай гарцгаалаа. Мэдээж ард олон буруутан байж болохгүй тул бие биенийгээ өрсөлдөн чичилж “энэнээс болсон” гэж итгүүлэх хэвлэлийн дайныг том санхүүжилтээр эхлүүлсэн харагдана. Эндээсээ олж авсан давуу байрлалаараа залгаад сонгуулийн сурталчилгаа руугаа шууд шилжих угсраа мэхэндээ намууд дадамгай. Иргэддээ тайван оршилд бодох дүгнэх сэхээ өгөлгүй туйлдуулж эх орон нь эрсдэлд орсон, эрдэс баялгийг гадныхан залгих гэж байгаа аюул занал гэгчийг өдөр болгон чимээлсээр. Энэ хорт үр дагаврыг таслах, доллар атгасан харийнхныг үргээж үлгэрийн мэт хөгжилд өөрсдөө хүрэхийн тулд төр барих хүсэлтээ байгаагаа ирэх хавраас ярих төлөвтэй.  

 

С. Ганбаатар нарын хийж буй баялгийн өмөөрөл зөв юм. Тавантолгойг няхуур авч үзэж байгаа УИХ-ын ч зөв. Энийгээ зохих хүрээнд хийгээд хөгжлийн дараагийн хаалгыг нээх шийдлийг гаргахгүй байсаар ирэх сонгуулийг хараалаад байгаа нь харамсал төрүүлж байгаа юм. Ард олны “юугаар ч үл солих эх орон” гэсэн омогшилыг хийрхэл болгох нь улстөрчдөд хурууны үзүүрийн ажил болжээ.

  

Монголчууд мөнгөтэй том бизнесүүдийн баян гэж ад үзэхээ болиод удсан. Үндэсний баячууд олноор бий болж дэлхийн зах зээлд нэр хүндтэй болж цаашдаа энэ улсыг авч явна үйлдвэр фабрик босгоно. Ажлын байр бий болгоно гэж битүүхэн дэмжиж байгаа. Архины үйлдвэрийн төсөвт төлсөн татвар толгой цохиж байхад “бид архичин болжээ” гэж уруу харсан хүмүүс тийм олон байхгүй. Үндэсний үйлдвэр тэлж томорч байна. Улсын төсөвт их мөнгө оруулж байна гэж үнэлж харсан. Энэ зөв ойлголтыг иргэддээ төлөвшүүлэх үндэсний эв нэгдлийн ухамсрыг батжуулах бус сарниулж нам бүлэгт нь ашиггүй бол гадуурхан шахах, гадаадын компанитай нийлсэн бол “урвагч” гэж зарлах хэмжээний тархи угаалт үндсэндээ хоёр ч төр дамжин өргөжиж байгааг улс төрийн намууд, ард нь суугаа гишүүд тодорхой зорилгоор өөрсдөө гардан хийж байгаа юм.

 

Төрийн эрх та нарын гарт байгаа гэж хошгируулсаар бидний өмнөөс шийдвэр гаргах эрхээ ч намууд хэрэгжүүлэх чадамжгүй болж ирж байна. Өнгөрөгч долоо хоногоос эхлэн МАН засгаас гарах чимээ өгч эхэллээ. АН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж засагт ороогүй гэнэ. АН бас МАН-ын хөтөлбөрийг дагахгүй гэнэ. Тэр мөрийн хөтөлбөр гэдэг нь өөр хоорондоо ялгаатай ч эцсийн дүндээ энэ улсыг хөгжүүлэхээр боловсруулсан баримт бичиг биш юм уу гэж асуумаар. 1996-2000 он шиг засгийг нь дараалан унагааж чадахгүй ч засаглах чадваргүй гэдгийг нь харуулах сөрөг хүчний энэ том улс төрийн ард Монголын хөгжлийн хурдны заалт тэгээсээ дөнгөж өндийх төдий л заах боллоо. Жоохон налууд хар энерцээрээ арай ядан өнхөрч байгаатай адил. Хөгжлийн нэгдмэл бодлого алдагдаж арай дээр замыг сонгох улс орны боломж улс төрийн намуудын эрх ашгийг давж гаралгүй алдагдсаар байна.

 

Монголын улс төрийн намууд гэсэн дүлий оргих цул хаданд нэг том тэсэлгээ хэрэгтэй болсон харагдана

 

Үүнийг бид ирэх сонгуулиар хийж болох ч УИХ-аар хэлэлцэгдэхээр бэлэн болоод буй сонгуулийн пропорцианаль тогтолцооны ард нуугдсан жагсаалтын боломж одоогийн улс төрийн намуудын засаглах боломжийг эргээд бараг л 100 хувь хадгалсан үр дүн харуулах нь тодорхой болж ирж байна. Тэгэхээр ирэх сонгуулиар засаглалын чанарт өөрчлөлт орохыг үзэх найдвар үгүй. Ард иргэдийн төрдөө итгэх итгэлийг унагаах гэсэнгүй. Хоёр намд ужгирч буй мөнхөд засаглах хэнээрхэл хуулиар дархлагдсаар байгааг сэрэмжлүүлж байна.  

 

Улс төрийн намуудын санхүүжилтийг ил тод болгох хуулийн төсөл нэрээр намаа төсвөөс санхүүжүүлэх төгөлдөршлийг хийхээр эрх баригчид үгссэн бололтой байна

Төрд төлөөллөө шууд сонгох үндсэн хуулийн заалтыг бүрхэгдүүлсээр одоо хоёр муугийн аль нэгийг л сонгох сонголт дээр иргэдийг хөтөлж гаргах бүх бэлтгэл парламентийн түвшинд хийгдсэн байна гэж дүгнэж болохоор. Иргэдийн намуудад итгэх итгэл санал асуулгаар унасаар байгааг соргог мэдэрч байгаа тул баараггүй гарч ирэхээ хуулиар бат нягт хийх төсөл бэлэн болжээ.

 

Хариуцлага алдсан гишүүнээ бид эргээд татах боломжтой болох хууль хийсэн гэх бурам шиг сайхан үгийг Бурмаа сайд хэлж байна. Энэ заалтыг сонгогчид бид хэрэглэхээс илүүтэй улстөрчид бие биенээ дэгээдэх хэрэгсэл болгон гаргуун хэрэгжүүлэх биз. Сайн улстөрчид бус сайн бодлого боловсруулах төр барьчихаж чадах ёс зүйтэй төлөөлөл бие даагаад гараад ирэх нэг боломж л үлдлээ. Үүнийг тооцсон урилгагүй зочид улс төрд олширох төлөвтэй. Намууд зэрэгцүүлээд захиалгаар бие даан нэр дэвшигчдийг төрүүлж саналыг хувааж байгаад өөрсдөө сугараад гарахаа ч хийчих л байх.

 

Бид биш намын дарга сонгоно

 

Ирэх сонгуульд хэн ялах вэ гэдгийн өмнө хэн нэр дэвших нь одоо бидний харах зүйл боллоо. Нэр дэвшүүлэх энэ онцгой эрхийг дотоод дүрмээрээ намын дарга нь атгаж байна. Тэр лидер нь намаасаа хэн нь төрийн эрх барих дээд байгуулагын тогоонд хошуу холбож болохыг шийдэх. Энэ талаас нь харвал одоогоор АН-ын хувьд монголын төрийн дараагийн зураглалыг З.Энхболд гэж улстөрч Их хурлын даргын хүнд алхтай нь хамт атгачихсан сууж байна. Энэ бол галаар тургих хүчтэй луу мэт болсонтой адил эрх мэдлийн төвлөрөл. Таалагдахгүй бол ганц үлээгээд тойргоос гаргачихна. Одоо ч Мига төсөл зэрэг асуудал дээр том галаар үлээж чадахаа үзүүлээд эхэлчихсэн байна.

 

Нөгөө намын М.Энхболд дарга нь арай зөөлөн нямбай үзэж магадгүй. Гэхдээ МАН олон ялагдлаасаа зарим алдаагаа ухаарсан ч энэ нь улс төрийн үйл ажиллагааны дүгнэлт төдийхнөөр хязгаарлагдаж улс орныг сэргэтэл хөгжүүлчих хэмжээний юм хийчихээр салхи орох найдвар байхгүй хэвээр. Ирэх сонгуульд МАХН-тай нэгдэж хүчээ зузаатгаж ороод ялсан байлаа гэхэд МАНАНГИЙН талд байгаа МАН-ын одоогийн гишүүдийн чанарт нэг их өөрчлөлт орохгүй.

 

Одоо яах вэ?

 

Төрийн түшээдийг шууд сонгох Үндсэн хуулийн үндсэн заалтыг хэрхэн аврах талаар ухаанаа уралдуулах  цаг ирсэн байна гэж хэлмээр байвч бараг хожимдсон байна. 1992 онд баталсан Үндсэн хуулинд оруулсан “Улсын Их хурлын гишүүнийг иргэд шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж сонгоно” гэсэн заалт үнэндээ байхгүйтэй адил болсон.

 

Үе үеийн үндсэн хуулиудад хэлбэрэлтгүй суусаар ирсэн сонгогч төрд төлөөллөө нууц саналаар шууд сонгох Үндсэн хуулийн энэ заалт түрүүчийн парламентийн үед улс төрийн намуудын өмнө нэгэнтээ хүчгүйдсэн. Одоо үндсэндээ намын даргын үзэмж, намдаа өгсөн хандив мөнгөний дараа  бидний сонголт  эрэмбэлэгдсэн байдалтай байна. Нэг мөсөн ардчилсан зарчмаасаа ухарч үндсэн хуулийн дээрх заалтын “шууд” гэсэн ганц үгийг шуудхан хусч өгөөд нэг талдаа гаргах нь тодорхой байна. Одоогийн бэлэн болсон гэж байгаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслөөр “шууд” гэсэн үг байхгүй болж байх шиг байна. 

"УИХ-ын гишүүнийг сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно" гэсэн өөрчлөлтийн хувилбар бэлэн болсон байна. 

 

Ингэснээр ядаж Үндсэн хууль нь сонгуулийн хуультайгаа зөрчилдөхгүй болчих юм даа гэж сэтгэлээ засах үлдлээ. Үндсэн хуулиас шууд гэсэн үгийг авч хаях бүх бэлтгэл хангагдаж намуудын ард шивээлэх улстөрчид эрх ашгаараа энэ төсөл дээр нэгдсэн байна. Манантсан хоёр нам мөнх биш гэхэд мөддөө буухааргүй засаглахын тулд улам бүр нэгдэж байгааг үүгээр сэрэмжлүүлье. Бид одоо юу хийж чадах вэ гэсэн асуултыг та бүхний мэргэн оюунд үлдээе.

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Монголын ард түмнийг хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгой, Таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.
2015-05-11
Зочин:
Эдийн засгийн алуурчид зохиож УИХ-д тулган хүлээлгэж батлуулсан “Ашигт малтмалын тухай” хуулийг үндсээр нь өөрчлөөгүй цагт Тавантолгой төслийн хувь заяа Оюутолгойн төслийн араас орж Монгол орныг улам бүр өрөнд оруулах нь дамжиггүй.
2015-05-11
Зочин:
Дарангуйлал бол зуршил юм. Тэр хөгжсөөр өвчин болон хувирдаг зуршил. Хамгийн сайн хүн ч энэхүү зуршилдаа хөтлөгдөөд адгуусны хэмжээнд очтлоо бүдүүлэг мунхаг болдог. Хүнийг цус, эрх мэдэл хоёр мансууруулж, яваандаа ухаан мэдэрхүйд нь хамгийн хэвийн бус зүйлс л амттай санагдахад хүргэнэ. Дарангуйлалын зуршилд автсан хүн хичнээн гэмшивч, эргээд хүн чанараа олж авах бараг боломжгүй. Яг үүн шиг бусармаг явдлыг үл тоомсорлогч нийгэм мөн өөрөөсөө халдвар авч замаа алддаг. Федор Достоевский
2015-05-11
Зочин:
Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө бүхий л үндсэн хуулийн суурь болдог гэдэг нь нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт. Түүнийг үгүй хийчихвэл бүх байгууламж нурна. Үндсэн хуулийн доторхи хамгийн үнэ цэнэтэй зүйл бол суурь нь. Нэгэнт суурь эвдэгдсэн тохиолдолд бусдыг нь хамгаалах шаардлагагүй. Фукс
2015-05-11
Зочин:
Цэцэн мэргэн товч сургаалууд эртнийх тусмаа ашиг тустай. Хэрэв зээ эдгээр үгс хүмүүст худал санагдсан бол, ийм урт удаан хугацааны турш зуунаас зуунд дамжин яригдсаар ирэхгүй л байх сан. Квинтиллиан
2015-05-11
Зочин:
Юун Тавантолгой, Оюутолгой АН-аар цаашид улс орныг удирдуулвал Монгол улс тусгаар тогтнолоо алдахад хүрнэ. АН-ын үйл ажиллагааг цаашид Дээд шүүхээс хориглох нь зүйтэй.
2015-05-11
Зочин:
Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт салбаруудыг хувьчилж чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.
2015-05-11
Зочин:
Хэрэв бурхадын орон гэж байсан бол, тэд ардчилсан төртэй байх сан. Засаглалын тийм “төгс хэлбэр” учраас ардчилал хүмүүст тохирохгүй байгаа юм. Жан Жак Руси
2015-05-11
Зочин:
С.Баяр, С.Баярцогт нар мэтэд юунд гайхав. Ийм авилгалч нийгмийг Ардчилсан нам байгуулсан шүү дээ. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан юм шүү дээ. Энэ нам байгаа цагт Монгол улс хэзээ ч хөгжихгүй, магадгүй тусгаар тогтнолоо ч алдаж магадгүй.
2015-05-11
Зочин:
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын Дэлхийн банк, Вашингтоны зөвшилцөл гэх мэтийн зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 25 жил ярьж байна.
2015-05-11
Зочин:
Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Монголд хөгжлийн ямар ч онол, загвар байхгүй, харин АН-ын зохиосон “ардчилал” гэдэг үлгэр л бий.
2015-05-11
mongol uls:
Orshin togtnoh tusgaar togtnoltoi baihiig husvel ardiin namaas uur songolt bhgui ! Yu unen ene unen.! Ardchilsan nam za ih usereed elbgdrj z.enhbold uur uzeed ugie gesen ch dandaa hulgaich shorongiinhon bn sdaa.yahaara niiseleld battulga shorongoos garaad hurliin darga hiiged yavj bgaan be. Iim elii balai sur suldgui uls gej bdg yumuu novsh gej
2015-05-11
uba:
MAN deer shuu dee
2015-05-11
Иргэн:
Тэгээд шинэ хун гарахаараа монго тарьдаг зун гарч ирэх гээд байгаа юм уу?! Оноодор монгол улсыг улс шиг улс болгоход хамгийн чадвартай оролцох нь МАН л байгаа шуудээ?!
2015-05-11
Зочин:
шинэ хүмүүсийг сонгох хэрэгтэй байна
2015-05-11
зочин:
Улс орныг 2-хон жилийн дотор унагаасан АН-ыг эхлээд зайлуулах хэрэгтэй, улс орныг удирдах нь бүү хэл дотроо ч учраа олдоггүй нам нээрээ л яаж удирдаж чадах вэ дээ, цаашид төрийн удирдлагад энэ нам байвал улс орон маш аюултай байдалд орж мэдэхээр байна,
2015-05-11
Зочин:
азарга гүүн дээр гишгэх, ухна ямаа хөөх, бух үнээ дагах, за тэгээд шинэ үүлдрийн ямааг англиас тээвэрлэх, хоёр аймгийн хооронд бухан бяруу солилцох, хөдөө байгаа шатсан малыг эмчлэх, шүлхийн вакцин сонгох, сүүлийн үед шүүхийн шийдвэр гүйцэтгэх гээд мөн ч их ажил байна даа энэ улс төрчдөд, Универсаль улс төрч гэж Гиннессийн номонд нэг бүлэг нээвэл манайхан бүгд орно. Энэ бол 21 дүгээр зууны гайхамшиг...............................................
2015-05-11