4.1 магнитутын хүчтэй газар хөдөлжээ
2015-05-11

Баянхонгор аймгийн Баянцагаан сумын төвөөс баруун зүгт 32 км –т өнгөрөгч амралтын өдөр буюу энэ сарын 9-нд 22:36:43 цагт 4.1 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ.  

 

Тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгч ахлах дэслэгч Ц.Сонинбаяраас  тодруулахад тухайн бүс нутагт айл байхгүй  ямар нэгэн хохирол учраагүй гэв.

 

Мөн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн “Бага булаг” гэдэг газар энэ сарын 9-10-нд шилжих шөнө 01:05 цагт 3.2 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг тус аймгийн Онцгой байдлын газраас ирүүлсэн байна. 

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин