Хилариг сонгох хэрэггүй
2015-05-11

Бүгд найрамдах намаас ирэх 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй байгаа Флорида мужийн амбан захирагч асан Жеб Буш өчигдөр хэвлэлийнхэнтэй уулзах үеэрээ “Хилари Клинтонг сонгох хэрэггүй. Америкчууд буруу шийдвэр гаргавал насанд туршдаа харамсах болно. Олон улсад АНУ-ын нэр хүнд унаж байна. Ерөнхийлөгч Барак Обамагийн санаачилсан Ойрхи Дорнодод өгч буй цэргийн ажиллагаа Хилари Клинтон Ерөнхийлөгч болбол хэдэн жил ч үргэлжлэх эрсдэлтэй. Хэт даврагчид хэзээ ч бууж өгөхгүй. Тэд Европын иргэдийг цаазалж, эсэргүүцлээ илэрхийлэх болно” гэж хэлжээ.

 

Ардчилсан намаас Хилари Клинтон хэдийнэ сонгуульд өрсөлдөх мандатаа авч, сонгуулийн кампанит ажлаа эхлүүлээд 21 хонож байна. Харин тус намын хүчтэй өрсөлдөгч Бүгд найрамдах нам эцсийн байдлаар нэр дэвшигчээ зарлаагүй байна. Тус намаас эмч Бен Карсон, сенатор Жеб Буш, сенатор Марко Рубио, Кентукки мужийн сенатор Ренд Пол болон тэрбумтан Дональд Трамп нэр дэвших хүсэлтээ гаргаад байгаа юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
1958.mn:
-Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-05-11
1958.mn:
--Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-05-11
1958.mn:
1111Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-05-11