“Хан ресурс” компанийн захирал чихрийн шижингээр нас баржээ
2015-05-11

Канадын хөрөнгө оруулалттай "Хан ресурс" компанийн захирал Жим Док өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-нд “Blue sky” зочид буудлын өрөөнд нас барсан байдалтай олдсон билээ.

 

Тэгвэл түүний шарилыг Канад руу явуулсан бөгөөд Торонто дахь задлан шинжилгээгээр гадны нөлөөгүй, чихрийн шижин өвчнөөр нас барсан гэх дүгнэлт гаргажээ.

 

Канадын "Хан" Ресурс компанийн хувьд 2009 оноос хойш Дорнод аймагт ураны олборлолт явуулахаар ажиллаж байгаа.

 

Харин 2011 оны эхээр Монголын Засгийн газар Хан Ресурс компанийн ураны ордын лицензийг цуцалсны дараа тус компани олон улсын Арбитрийн шүүхэд хандаж Монголын Засгийн газраас 326 сая ам.доллар нэхэмжилжээ.

 

Улмаар Арбитрын шүүх Монголын Засгийн газар Хан Ресурс компанид 100 орчим сая ам.доллар төлөх шийдвэр гарсан юм.

 

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Өнөөдөр би Өгөр шуналт хүн эрлэгт очсонд гайхахгүй
2015-05-11
Монгол хүн:
Монгол хүний юмыг эзэн нь өгөхгүй гэхэд заргалдаж хүний хоолноос булаахыг эрмэлзэгч өгөр Канад үхсэн нь бурханы хүсэл буйзаа,Эх оронд минь луйвраар хандагчид энэ нөхөр шиг болох буйзаа,Монголын минь заяа өндөр эзэн богдын сүнс сүлд төрийн сүлд авилгалд идэгдсэн хөөрхий төр ядарсан энгийн ардаа харж хишиг буянаа хайрлах болтугай
2015-05-11
kurva:
Huuhen nuhaj bgad l zurh ni haagdsan gedegt 100 huvi itgeltei bn.
2015-05-11