Иргэний нисэхийнхэн мэдлэгээ сорин өрсөлдлөө
2015-05-11


Хуучин Зөвлөлт холбоот ул­саас манай улсад бэлэглэсэн ачаа тээврийн Ү-13 онгоц Мон­голд 1925 оны тавдугаар сарын 25-ны өдөр газардаж, нисэх хү­чин үүсэх үндсийг тавьсан түүхтэй. Тэр үеэс хойш түүхэн замналыг туулж, хөгжиж ирсэн Иргэний нисэх хүчин  олон олон амжилттайгаар энэ жил 90 жилийн ойтойгоо золгож бай­на. Улсаас жил бүрийн тав­дугаар сарын хоёр дахь долоо хо­ногийн амралтын өдрийг Нисэх хүчин үүсч хөгжсөний баярыг тэмдэглэн өнгөрүүлж бай­хаар календарт тусгасан бай­даг аж. 


Тэгш ой тохиож буй­тай холбогдуулан Иргэний ни­сэхийн ерөнхий газраас комисс гар­ган олон арга хэмжээг зохион байгуулан ажиллаж буй бөгөөд тэрхүү арга хэмжээнүүдийн нэг болох “Нисэхийн онол” сэ­дэвт онол практикийн тэм­цээнийг Нисэхийн мэдээллийн үйл­чилгээний алба өнгөрөгч баа­сан гарагт амжилттай зо­хион байгууллаа. Иргэний ни­сэхийн салбарын мэргэшсэн ажилт­нуудын нисэхийн онолын талаархи ерөнхий мэдлэгийг сорих, харилцан мэдлэг со­лилцох, иргэний нисэхийн сал­барыг нийтэд сурталчлах зо­рилгоор Нисэхийн мэдээл­лийн үйлчилгээний алба энэ жил хоёр дахь удаагаа зо­хион байгуулж буй нь энэ аж. Тэмцээн Монголын үйлд­вэрч­ний эвлэлийн соёлын төв ор­дны бага танхимд зохион бай­гуулагдав. Нисэхийн сал­­барынхан цагаа ягштал ба­рим­талдаг гэдгийн тусгал мэт тэмцээн яг л цагтаа эхэлж бай­сан юм.



Тэмцээн мэнд­чил­гээний үзүүлбэрээр эхэлж, Д.Эр­дэнэбат ахлагчтай “Чингис хаан” ОУНБ-ын “Airport operation”, Д.Одгэрэл ахлагчтай Нислэгийн хөдөлгөөн удирдах газ­рын “We Team”, Б.Анар ах­лагчтай Нислэгийн хөдөлгөөн, үйл­чилгээний албаны “CNS”, Л.Бат-Оргил ахлагчтай Шал­галтын нислэг, зураглалын ал­баны “Алдартнууд” гэсэн та­ван баг авьяас чадвар, мэдлэг оюунаа сорин өрсөлдөв. Харин урал­дааныг шүүж, үнэлж дүгнэх хүнд­тэй үүрэг Зам тээврийн яам­ны Агаарын тээврийн бод­­логын хэрэгжилтийг зо­хи­цуулах хэлтсийн дарга С.Мөнх­насан МУХБ, гавьяат нисгэгч Н.Бат­насан, МИАТ ХК-ийн Стан­дартын хэлтсийн дарга Х.Алек­сандр, “Air cargo mongolia” компанийн үйл ажиллагаа эр­хэл­сэн захирал Д.Батчулуун, “Ач холдинг” компанийн ерөн­хий менежер Г.Даваа нарын х­ү­мүүст ногджээ. 



Тэмцээн багийн мэндчил­гээ­гээр эхэлж, “50 саяын уналт”, Асуулт хариултын тэм­­­цээн, “60 секунд” гэсэн дөр­­­вөн үе шаттайгаар явагд­лаа. Мэндчилгээний тө­рөлд ба­­гууд өөр өөрсдийн сал­ба­­рын онцлогийг харуулсан со­нир­­­холтой үзүүлбэрүүдийг бэл­дэж ирсэн байсныг энд тэм­дэглэх хэрэгтэй болов уу. Ха­рин дараагийн шат “50 саяын уналт” тэм­цээнээр үргэлжлэв. Дүр­мийн хувьд Боловсрол суваг те­левизийн нэвтрүүлэгтэй ижил байх бөгөөд агаарын зай, нис­лэгийн хөдөлгөөн, нисэхийн мэ­дээллийн үйлчилгээ, нис­лэгийн зураг-нислэгийн журам, на­вигаци, холбоо гэх зэрэг чиглэлийн асуултууд байх аж. Нийт таван баг дараалан ав­хаалж самбаа, мэргэн оюунаа сорьж байх зуур ИНЕГ-ын ор­логч дарга Г.Мөнгөнхуягтай цөөн хором ярилцаж, зарим зүйлийг сонирхлоо.

 


 

Г.Мөнгөнхуяг: Агаарын зай хоо­рондын хэмжих нэгжийг фий­тийн системд шилжүүлэх гэж байгаа
 

/ИНЕГ-ын ор­логч дарга/



-Ойгоо угтан онгоц хоо­рондын зайг гурав дахин ба­гас­гаад байгаа  гэсэн. Танай сал­барт гарсан өөр томоохон өөрч­лөлт юу байна?



-90 жилийн ойгоо угтаад Иргэний нисэхийн салбарт олон олон томоохон шинэчлэлүүд 2014-2015 онд хийгдсэн. Агаа­рийн навигац, Агаарын за­мын сүлжил, Агаарын хаал­га, агаа­рын зайн зохион байгуу­лал­тын тал дээр нэлээд аж­луудыг хийсэн. Үүнийг үе үеийн иргэний нисэхийн мэр­гэ­жилтнүүд ахмад боловсон хүч­нүүд маань дэлхийн жишигт нийц­сэн стандартын дагуу гүй­цэтгэсэн байдаг.



Тухайлбал, 2015 оны дөрөвдүгээр сарын 13-нд агаарын хөлөг хоорондын аюулгүйн зайг 30 км болгож, шинэ үйлчилгээнд шилжсэн. Өмнө нь манай улс агаарын замаараа гадаад, дотоодын бүх онгоцыг хооронд нь 150 км зайтай нисгэдэг байсан бол бодит ажиглалтын систем буюу радиолокатор суурилуулснаар 90 км болгож багасгасан байдаг юм.



Харин энэхүү зайг олон улсын нисэхийн байгууллагаас тавьж байгаа шаардлага зөв­лөмжийн дагуу гурав дахин ба­гасгаж, агаарын хөлөг хоо­рондын зайчлалыг зайг 30 км болгож багасгах ажлуудыг  хийж гүйцэтгээд байна. Манай хойд хөрш ОХУ үүнд маш таа­тай хандаж байгаа. Удахгүй энэ ондоо багтааж, агаарын зай хоо­рондын хэмжих нэгжийг фий­тийн системд шилжүүлэх гэж байгаа. Манайд одоогоор метрээр хэмжиж байгаа юм. Энэ асуудал Засгийн газрын хуралдаанаар орж, ЗГ-ын тог­тоол мөн гарсан. Үүнийг хамт олон мэргэжилтнүүдтэйгээ хам­тарч хийх болно.

 



-Ойн хүрээнд цаашлаад өөр ямар ямар арга хэмжээг зо­хион байгуулахаар төлөв­лөж байна?

-Ойн хүрээнд нэлээд аж­луудыг төлөвлөж, ИНЕГ-аас хийж эхлээд байгаа. Өнгөрсөн са­рын 16-ны өдрөөс эхлээд тэм­цээн уралдаанууд зохион бай­гуулагдаж байна. Тухайлхад, спорт, урлагийн тэмцээнүүд Ир­гэний нисэх хүчний салбарт зо­хион байгуулагдаж байгаа. Мөн энэ сарын 21, 22, 23-ны өд­рүүдэд ойн хүрээнд явагдах гол гол арга хэмжээнүүд зохион байгуулагдах болно.


Тэмцээн уралдаан, баярын концерт, хүн­дэтгэлийн концерт, мөн га­даадын зочид төлөөлөгчдийг уг­тах ёслол болно. Энэ са­рын 24-ний өдөр Бөхийн өр­гөөнд Нисэх хүчин үүсч бай­гуулагдсаны 90 жилийн ойн авар­гуудын нэрэмжит үндэсний бө­хийн барилдаан мөн зохион байгуулагдана. Энэ мэт аж­луудыг төлөвлөөд байна.

 



-Олон нийтийг хамарсан арга хэмжээ байна уу?

-“Чингис хаан” олон улсын ни­сэх онгоцны буудал дээр олон нийтэд зориулсан авиа шоу хийхээр төлөвлөж байсан ч, харамсалтай нь тодорхой асууд­лын улмаас цуцлагдсан.

 



-Сүүлийн үед техник тоног төхөөрөмжийн шинэчлэлт, ажилтнуудынхаа ур чадварыг дээшлүүлэх тал дээр ямар ямар ажлуудыг хийв?

-Ер нь 2014 оны сүүлээр нэлээд ажлуудыг хийсэн. Техник тоног төхөөрөмжийн хувьд Испанийн Индра компаниас радиолокатор суурилуулсан. Францын “Thales” компаниас дахин нэ­мэлт хоёр радиолокаторыг суури­луулж, өнгөрөгч дөрөвдүгээр сард энэхүү хоёр нэмэлт ло­ка­­тороо шалгах нислэгийг хий­­сэн. Удахгүй хүлээн авах ажил хийгдэх гэж байна. Бо­лов­сон хүчнийхээ мэдлэг ур чадварыг дээшлүүлэх хү­рээнд бол олон чнзын сургалтуу­дыг гадаад болон дотооддоо зохион байгуулдаг.



Ялангуяа нарийн мэргэжилийн нислэгийн удир­дагч, инженер техникчид зэрэг үйлдвэр дээр голлон ажил­ладаг нарийн мэргэжилийн хү­мүүсээ аль болох гадаадад сур­галтад хамруулж, дад­лагажуулах тал мэргэжлийн хэл­лэгээр сэр­гээх сургалт гэж ярь­даг. On the job training гээд. Байн­гын туршлага, мэдлэг чад­ва­рыг нь хадгалуулах үүднээс бид тохирсон сургалтуудад байн­­га хамруулж байдаг. Удах­­­гүй метрээс фийтэд шил­­жих ажлын хүрээнд нис­лэ­гийн удирдагчидаа фий­тийн сургалтад хамруулах зорил­го­той байгаа.



Мөн шинэ нисэх буудал ашиглалтад орох гэж буй болон АСЕМ-ын уулзалт ирэх онд манай улсад зохион бай­гуулахтай холбогдуулан ойр­толтын нислэгийн удирдагчдаа энэ сарын сүүлээр АНУ-д шинэ сертификат авах зорилгоор урт хугацааны сургалтад хам­руу­лахаар зөвшилцөлд хүрээд байж байна.



Биднийг ийн хөөрөлдөх зуур тэмцээн аль хэдийнэ шувтрах ша­тандаа оржээ. Нисэхийн онол тэмцээний гурав дахь шат болох асуулт хариултын үе болон хөг­жөөн цэнгээнт мөн­хүү мэдлэг сорь­сон “60 се­кунд” тэмцээн өндөр­лөж, мэр­гэн шүүгчид үнэлгээ оноо­гоо цэг­нэх аж. Энэ үед  аль баг тэр­гүүлэх бол, багийн аль ги­шүүн зөв хариулж байна гэж дор бүрнээ шүүн тунгааж байсан хөг­­жөөн дэмжигчдийн дундах АХА тэмцээн эхэллээ. Хөгжөөн дэм­­жигчдийн дунд зохион бай­гуу­лагдсан эл тэмцээнд бай­гууллага бү­рээс гурван хү­нийг оролцуулав.



Асуултын хувьд зөвхөн нисэхийн онол бо­лон нисэхтэй холбоотой асуул­туу­даас бүрдсэн байх бөгөөд хоёр асуултад буруу хариулсан тохиолдолд хасах журмаар явагд­сан юм. Энэ маягаар үр­гэлжилсэн АХА тэмцээнд  Ни­сэхийн хө­дөлгөөний үйл­чилгээний албаны бү­сийн нис­лэгийн удирдагч А.Батзаяа тэр­гүүлж, 200 мянган төгрөгөөр шаг­нууллаа.



Багуудын мэнд­чилгээгээр эхэлж, дөрвөн үе шаттайгаар явагдсан “Нисэхийн онол” тэмцээний үе шат  тус бү­рийн нийлбэр оноогоор тэргүүн байрт 39.6 оноогоор  Нислэгийн хөдөлгөөн удирдах газрын  We Team баг, дэд байрт 35.4 оноо­гоор Техник хангалт үйл­чилгээний алба CNS баг, гут­гаар байрт 27.8 оноогоор нис­лэгийн хөдөлгөөний үйл­чилгээний ал­баны  ATC баг тус тус шалгарч, мөн­гөн шаг­налаар шагнуулав. Ийн­хүү Мон­гол Улсад Нисэх хү­чин үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан Нисэхийн мэ­дээл­­лийн үйлчилгээний ал­банаас зо­хион байгуулсан  ир­гэний ни­сэхийн хамт олны мэр­гэжлийн хэл­лэг, ур чадвар ав­хаалж сам­бааг сорих “Нисэхийн онол” тэм­цээн өндөр­лөв.


 

Эх сурвалж: www.mminfo.mn

 
Б.Даваа
Shuud.mn
Сонин хачин
tsetsegsuren:
Хөдөлмөрийн баатар, гавъяат нисгэгч Р.Батнасан гэж бичээч.Мөн овогын нь мэдэхгүй бол н үсгээ жижиг бичээрэй тэгүүл зөв болно шдээ.
2015-05-14