Монголчууд Балбын ард түмэнд гар сунгажээ
2015-05-11

"Балбын ард түмэнд туслацгаая" хандивын үйл ажиллагааны  тусламжийн цувааны түрүүч эзэдээ хүрээд байна. 

 

Өнгөрсөн долоо хоногт МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд асан О.Нямдаваа болон Балбын элчин сайдаар ажиллаж байсан,  ОУУЗУХСНХ-ны Монгол дахь төлөөлөгчийн газрын ажилтан н.Энхжин нар хэвлэлийн хурал хийж, "Балбын ард түмэнд туслацгаая" хандивын үйл ажиллагааг танилцуулж, олон нийтэд мэдээлэл өгсөн.

 

Балбад өнгөрсөн сарын сүүлээр газар хөдөлж олон хүний амь нас эрсдэж, эд хөрөнгөөрөө хохирсон билээ. Тиймээс тус нутгийнханд хандив цуглуулж өгөхийг хүссэн юм. Мөн тус нутагт ус ховор байгаа учраас усаар туслах боломжтойг хэлж байв. 

Харин өдгөө тусламжийн цуваа Балбын ард түмэнд хүрсэн байна. 

 

Дашрамд, Балба улс 30 гаруй сая хүн амтай, тэдний 12 гаруй сая хүн нь өөрсдийгөө монгол угсаатан, үндэстэн хэмээн үздэг гэнэ. 

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин