Орланда Блум: Миранда эргэн нийлэх саналаас минь татгалзсан
2015-05-12

Холливуудын нэрт жүжигчин Орланда Блумын “www.shortlist.com” сайтад өгсөн ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Сүүлийн үеийн мэдээллээр ярилцлагаа эхлүүлье. Таныг экс эхнэр Миранда Керртэй эргэн нийлсэн гэх мэдээлэл гарч байна. Энэ тухайд?

-Бидний харилцаа эргээд сэргэсэн. Гэхдээ эргээд нийлж, хамт амьдарч байгаа гэсэн үг биш. Зүгээр л би хүссэн үедээ Миранда болон хүүтэйгээ уулзаж, гадуур зугаалж цагийг зугаатай өнгөрүүлж байгаа. Өмнө нь хүүтэйгээ уулзах эрх хязгаарлагдмал байсан. Их хэцүү цаг хугацааг ганцаараа өнгөрүүлж, одоо л эрх чөлөөтэйгээр амьдарч байна.

 

-Тэгэхээр гэр бүлээсээ тусдаа амьдарч байгаадаа сэтгэл хангалуун байгаа хэрэг үү. Миранда Керр дэндүү сайхан бүсгүй. Танаас гадна хэдэн залуу Мирандад зүрхээ бэлэглэсэн эсэхийг хэн ч мэдэхгүй. Тэр гайхалтай бүсгүйг өөр нэгэнтэй хайрын холбоо үүсгэх вий дээ гэх айдас төрөхгүй байна уу?

-Мирандаг би гомдоосон. Тиймээс тэр бүсгүй дахин дурлах эрхтэй. Бид эргэн нийлсэн ч түүнийг хардах эрх надад байхгүй. Гэхдээ надад тийм боломж олдохгүй байх. Хүүгийнхээ төлөө түүнтэй сайхан харилцаатай байх болно. Зул сарын өмнө бид ярилцсан юм. Эргэн нийлэх асуудлаар. Даанч Миранда эелдэгээр татгалзсан. Мирандатай сайхан харилцаатай байна гэдэг миний хувьд том бэлэг.

 

-Та хоёрыг эргэн нийлээсэй хэмээн итгэж хүлээдэг олон хүн бий. Тэдний урам энэхүү ярилцлагын дараа хугарах байх даа?

-Амьдрал урт шүү. Таахад бэрх, туулахад хүнд учир амьдралыг уйтгартай, амттай гэдэг байх. Гэхдээ би гэр бүлээ авч үлдэхийг тулд бүхнийг хийх болно.

 

 

-Олон бүсгүйтэй нэр холбогдоод амжсан. Одоо хэнтэй холбоотой байна?

-Зүгээр л амралт.

 

-Саяхан жүжигчин байхаас залхаж буйгаа мэдэгдэж, олон хүнийг шоконд оруулсан. Гэнэтийн мэдэгдлийнхээ тухайд. Үнэхээр жүжигчин байхыг хүсэхгүй байгаа хэрэг үү?

-Зүгээр л цаг зав олгохгүй байгаа мэргэжлээ жоохон зүхсэн юм. Ямар ч амралтгүй байна гэдэг түрүүвчиндээ мөнгөтэй мөртлөө өлсөж байгаатай утга адил. Үнэхээр л надад амралт, чөлөөт цаг хэрэгтэй байна. Би кино урлагийн буянаар сайхан амьдарч байна. Гэхдээ нэг л өдөр энгийн амьдралаас зайгаа барьж, өөр ертөнцөд ороод ирсэн. Миний амьдарч буй энэ ертөнц яг л аквариум шиг. Хөлсөө дуслуулж хүрсэн өндөрлөгөөсөө тийм ч амархан буухгүй. Тэр өдөр согтуу байсан байх.

 

-Дуучин болно гээд байсан. Та дуулах авьяастай юу?

-Дуулвал дуулна. Жүжигчид бүх л төрлийн авьяастай байх учиртай. Би өнгөрсөн онд Ромео Жулиета жүжигт тоглосон. Энэ жүжиг миний олон чадварыг нээсэн. Би дуулж, бүжиглэсэн. Их олон жил дуулаагүй. Гэхдээ цомгоо гаргах хэмжээний дуулж чадахгүй ээ.

 

-Та буддын шашинтай. Одоо хүртэл шашиндаа үнэнч хэвээр байгаа юу?

-Тиймээ. Нэг зүйлд сэтгэл зүрхээ зориулсан бол түүнийхээ төлөө насан туршдаа үнэнч байх хэрэгтэй.

 

-Буддын шашинд итгэснээр таны амьдрал хэрхэн өөрчлөгдсөн вэ?

-Шашин, спорт хоёр яг л адилхан. Учир нь хоёулаа хүнээс тэсвэр тэвчээр шаарддаг. Буддын шашин надад сэтгэлийн тэнхээ өгсөн. Би тийм ч амархан бууж өгөхгүй.

 

-Таны хүү Фулин их хөөрхөн юм аа?

-Тиймээ. Их хөөрхөн. Үнэхээр эгдүүтэй. Миний ганц бахархал. Хүүгийнхээ төлөө амьдарч явна. Сайн аав хэмээн хэлүүлэхийг хүсч байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
1958.mn:
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-05-12
1958.mn:
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-05-12
1958.mn:
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-05-12