Ө.Энхтүвшин О.Баасанхүүгээс тусламж хүсчээ
2015-05-12

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшиний зүгээс Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүүд ханджээ.

Тодруулбал, хэд хоногийн өмнө таван хүүхдийн эх, 56 настай иргэнийг тэтгэвэртэй гарахын өмнө ажлын газрын удирдлагууд нь хилс хэрэгт гүтгэж хорих ялд унагасан талаарх мэдээлэл сошиал ертөнцөд хүчтэй тарсан.

Хэрэг арай ч ийм дээрээ тулахгүй байх гэж итгэсэндээ үр хүүхдүүд нь шүүхийн шийдвэр гартал хэргийг олон нийтэд ил гаргахгүйгээр хүлээцтэй байсан гэдэг. Гэвч эцэстээ үнэн ялалгүй өвчтэй ээжийг нь төмөр торны цаана суулгасанд маш их гомдолтой байгаа үр хүүхдүүд нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандаж эхэлсэн билээ.

Тэгвэл Э.Сүрэндуламын ар гэрийнхэн УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинд хандсан байна.

Харин Ө.Энхтүвшин гишүүн уг асуудлыг нааштайгаар шийдэж өгнө үү хэмээн Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүүд хандаж, тусламж хүсчээ.

Дашрамд дуулгахад, 2.1 жилийн ял сонсож хорих ангийн эмнэлэгт өвчинтэйгээ тэмцэн хэвтэж буй Э.Сүрэндулам гуайн давж заалдах шүүх хурал өнөөдөр болох юм байна. 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Шүүхийн шийдвэрийг өөрчлүүлэх юмуу.ӨБХ гэж Онцгой комисс юм уу хаашаа юм.Одоо бүр Баасанхүүг хошгоруулж хууль бус шийдвэр гаргуулж шүүхээс дээгүүр ажиллагаа явуулахыг УИХ гишүүд шаардах болж.
2015-05-12
1958.mn:
-Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!