Загасаа аврахын тулд 200 мянган фунт төлжээ
2015-05-12

Монти хэмээх алтан загас хорт хавдраар өвчилсөн учир яаралтай хагалгаа хийсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Эзэн нь алтан загасаа үхүүлэхгүйн тулд эмч нарт 200 мянган фунт төлжээ. Монтиг өнгөрсөн сар нэгэн амьтны дэлгүүрээс худалдан авсан аж. Гэрт нь ирснийхээ дараа загас сэлэхээ больж, сүүлийн хэдэн хоногийн турш хоол идэхгүй, амнаасаа хүрэн ногоон өнгийн хөөс гаргаж буйг гэрийн эзэн анзаарч малын эмч дуудсан байна. Түүний орчин гэнэт өөрчлөгдсөн учир загас сэтгэлээр унаж, ужиг өвчнөө сэдрээсэн хэмээн эмч мэдэгдэж, яаралтай хагалгаанд оруулахыг санал болгосон байна.

 

Алтан загасанд мэс засал хийхийн тулд нүдний мэс засал хийхэд ашигладаг төхөөрөмжийг ашиглажээ. Хагалгааг Британийн Хайкфордын амьтан хамгаалах нийгэмлэгийн эмч нар гүйцэтгэжээ. Эмч нарын мэдээлснээр загасны зүүн нүдний ард хэсэгт олон төрлийн хорт хавдрын эсүүд үржиж байсан гэв. Хагалгаа 45 минут үргэлжилсэн бөгөөд загасны нэг нүдийг тайрч авчээ.

 

Монтигийн биеийн байдал хэвийн байгаа гэдгийг эзэн нь “www.telegraph.co.uk” сайтад ярьжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин