Угаартах аюултай орчноос 36 иргэнийг эсэн мэнд гаргажээ
2015-05-12

ЧД-ийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 10 дугаар ангийн алба хаагчид угаартах аюултай утаат орчноос 36 иргэнийг эсэн мэнд гаргажээ.

 

Өчигдөр нийслэлийн Онцгой байдлын газарт Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 16 дугаар байрны 1 дүгээр орцны хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлага ирсний дагуу Гал унтраах, аврах 10 дугаар ангийн тасаг очиж ажиллажээ. Гал сөнөөгчд очиж орцонд их хэмжээний хог шатаж байсныг унтраасан байна.

 

Гал гарсан орцонд утаажилт ихтэй, үзэгдэх орчин хязгаарлагдмал, иргэд угаартах аюултай байсан тул 36 иргэнийг яаралтай утаажилтын бүсээс гаргаж амь биеийг нь аварч ажиллажээ.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин