Хятадад “ГЛОНАСС” нийлүүлнэ
2015-05-12

ОХУ “ГЛОНАСС” хэмээх сансрын байршил заагч төхөөрөмжийг Хятад улсад нийлүүлэхээр болсон тухай “TACC” агентлаг мэдээллээ. Ерөнхийлөгч В.Путин болон БНХАУ-ын дарга Си Зиньпин нар ялалтын баярын дараа дээрх гэрээнд гарын үсэг зурсан хэмээн Путиний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдээлсэн байна.  

 

Москва хотноо өчигдөр Хятадын сансар судлалын агентлагын дарга Ван Ли болон Оросын сансрын “Роскосмос” байгууллагын тэргүүн Игорь Комаров нар уулзаж, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ.

 

“ГЛОНАСС” нь дэлхий дээрх тухайн обьект чухам хаана байгааг нь таван метр хүртлэх нарийвчлалтайгаар тодорхойлдог юм. “Энэхүү төхөөрөмжийн тусламжтай Хятад сансар судлалын салбартаа томоохон алхам хийхээр боллоо” гэж Ван Ли мэдэгдсэн байна.

 

Энэхүү төхөөрөмж нь АНУ-ын “GPS”-ийн гол өрсөлдөгч юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
sansar sudlalaar orosuud aguu shvv odon oron sansriin tonog tohooromjoor orosuud delhiid tergvvldeg americ bas sansar sudlalaar hvchirheg
2015-05-12