Холливуудын оддыг хятадууд хувцаслаж байна
2015-05-12

Хятадын олон дизайнер холливуудын оддын имижийг бүрдүүлж, хамтран ажиллаж буй тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Дуучин Селена Гомез, Леди Гага жүжигчин Сара Жессика Паркер, Анжелина Жоли нар хятадуудтай хамтарч, тэдний урласан даашинзыг улаан хивсний ёслолд оролцохдоо өмсөх болжээ.

 

Саяхан Лос Анжелес хотноо зохион байгуулагдсан “Met Gala” арга хэмжээний үеэр Селена, Гага нар хятадын нэрт дизайнер Вира Вангийн урласан тансаг даашинзаар гоёсон байжээ. Селена хэвлэлийнхэнд “Миний алтан гарт дизейнар” хэмээн танилцуулж байсан бол Гага “Вира Ванг бол бурхны элч” гэж хэлжээ. Тус арга хэмжээнд жүжигчин Сара Жессика Паркер хятад хатад шиг хувцасласан бөгөөд тус даашинзыг Деми Мурын дизайнераар ажиллаж байсан Сули гэх хятад бүсгүй урласан байна.

 

Жоли өнгөрсөн онд найруулсан “Unbroken” киноны нээлтийн үеэр Шери Уригийн даашинзыг өмссөн байсан юм. Хятадууд урлагийн оддыг хувцаслаж эхэлснээс болж, холливуудад Хятадын загварыг сонирхох хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн гэж Британийн “www.telegraph.co.uk” сайт бичжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
hujaa huuheldei shig kk
2015-05-12