“Засгийн газар тохиролцоогоо биелүүлж, цалин нэм”
2015-05-12

Гэрэл зургийг MPA.mn Монголын үйлдвэрчний эвлэлээс /МҮЭ/ Засгийн газрыг тохиролцоогоо биелүүлэхийг шаардаж мэдээлэл хийлээ. 2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан Хөдөлмөр нийгмийн гурван талт хэлэлцээр энэ сарын 1-ний өдрөөс хэрэгжиж, төрийн албан хаагчдын цалин нэмэгдэх учиртай.

 

Гэтэл өдийг хүртэл уг асуудлыг ярихгүй байгаад төрийн алба хаагчдыг зүгээс бухимдалтай байгааг илэрхийлээд, асуудлыг цаг алдалгүй хэлэлцэж, тодорхой болгож өгөхийг Засгийн газраас шаардлаа.

 

МҮЭ-ийн ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэхээр 90 тэрбум төгрөгийн улсын төсөвт  тусгуулсан. Уг асуудлыг Засгийн газар эцэслэн шийдвэрлэх ёстой.  Засгийн газар өнгөрөгч даваа гаригийн хуралдаанаар Засгийн газрын хуралдаанаар  бусад асуудлын хүрээнд хэлэлцсэн байна. Мөн өнөөдөр хэлэлцэх гэнэ. Энэ асуудлын нийтэд зарлахгүйгээр, бусад асуудлын хүрээнд хэлэлцээд, эцэслэн шийдвэрлэхгүй байна. Бид цалин нэмэх асуудлыг улс орны эдийн засаг хүндрэлтэй байгаа үед гэнэт гаргаж ирээгүй. Хөдөлмөр нийгмийн гурван талт хэлэлцээрээр Засгийн газар хүлээсэн үүргээ биелүүлэхийг л шаардаж байгаа юм” гэж ярилаа.

 

МҮЭ-ээс төрийн албан хаагчдын цалинг нэмэхээр улсын төсөвт суулгасан 90 тэрбум төгрөгийг хэрхэн хуваарилах, аль салбарын цалинг хэдийнээс нэмэгдүүлэх талаар судалгаа явуулж, 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, МҮЭ-ийн гишүүдийн 15 гишүүний төлөөлөлтэй гурван талт хуралдаанаар тохиролцоо хийсэн аж.

 

Үүний дагуу энэ сарын 1-ний өдөр төрийн үйлчилгээний албан хаагчдын, ирэх долоодугаар сарын 1-нд төрийн тусгай, аравдугаар сарын 1-нд төрийн захиргааны албан хаагчдын цалин нэмэгдэх ёстой байна. Байдал энэ хэвээр үргэлжилж Засгийн газрын зүгээс төрийн албан хаагчдын царинг нэмэгдүүлэх асуудалд анхаарал хандуулахгүй бол Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хамтын маргааныг эхлүүлж, тэмцэнэ гэж МҮЭ-ийн ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэлсэн.

 

Төрийн албан хаагчдын цалинг нэмэх нь зөвхөн эмч, багш нарын асуудал биш, нийт төрийн алба хаагчид үүнийг хүлээж байгаа. Цалин нэмэгдэх сургаар өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсчихлөө. Цалингаа өгөхгүй 1-2 сарын хугацаанд хоцроож байгаа байгууллагууд ч байна гэдгийг онцолсон Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар онцолж байсан.

 

Б.Хүлэг

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Tsalin nemehgui bol companiud dampuurch ehleed bn. Humuus yum hudaldaj avahgui bn shdee.
2015-05-13
Зочин:
Uls oron ard tumniihee songoltoos evlelden negdeh erhees tatgalzdaggui yum. Hariin gar hol bolson companiud ajilchdiig honi iljig bolgoh gej eserguucdeg yum medej yri
2015-05-13
zochin:
Ene Amgalanbaatar odoo tsalin nem gehees oor hiih ajilgui yum uu ediin zasgiin medleg bhgui sanaachlagagui hun ym daa
2015-05-12
Зочин:
Chi muu aris uuruu huts erguu dagzaa
2015-05-12
Зочин:
Olon doloon yum yarilgui amlasnaa biyeluulj sur.chadahgui bsan bol yah gej heleltseer hiisen yum,yah gej ulsiin tosov zohioj bataldag yum.mongoliin tor huuhdiin tsetserleg shig bolj dee.zarim luivarchid,moljigchid iim baihad ih bayarlaj hutsaj baih shig bna.buu davar,buu bayarla.udahgui ard olon zohih hariug chin barinaa.tsalingaa nemeechee
2015-05-12
Зочин:
Tsalingaa nemeech malnuudaa!!!202.55.180.155 chi bitgii huts
2015-05-12
Зочин:
Chi muu aris uuruu huts erguu dagzaa
Зочин:
Битгйи халуур. Үхсэний чинь цалин нэмэх. Сарын цалингаа авч чадахгүй болчихоод байна эргүү малаа.
2015-05-12
Зочин:
Зїгээр цалингаа єгєєгїй байхад юун тэнгэрээс буусан юм яриад байнаавУлс орны эдийн засаг хїнд байна ш дэ.Худлаа тоогоор яах юм
2015-05-12
Зочин:
Цалин нэмэх нь байтугай. Нэмээгүй цалингаа өгөөгүй байна аа хө. Чөмөггүй байж туг ширээ гэж мэдэх үү. Амгалан дарга нэмүүлнэ гэж бүү ярь, хугацаанд нь цалин өг л гэж яриасай даа.
2015-05-12
ariunaa:
Zov sh dee.tohiroltsoogoo bieluuleechee zasgiin gazar.chadahgui bol ogtsroh heregtei sh dee
2015-05-12
tsalin:
uildverchnii evleliin shaardlaga iim l yum baidag. ediin zasgiin baidal, uls ornii amidral edend hamaagui zugeer l jujig
2015-05-12
irgen:
er ni bol uhaantai uls ornuud uildverchnii evlel gedeg yumnaas tatgalzaj ehelj bgaa gesen shuu
2015-05-12
Зочин:
Uls oron ard tumniihee songoltoos evlelden negdeh erhees tatgalzdaggui yum. Hariin gar hol bolson companiud ajilchdiig honi iljig bolgoh gej eserguucdeg yum medej yri