Нэг компанид зориулсан гэх хардлага төрүүлсэн
2015-05-12

“Тавантолгой”-н гэрээний төслийг нягтлах ажлын хэсэг УИХ-аас байгуулагдсан. Ажлын хэсгийнхнийг 14 хоногийн хугацаанд дүгнэлтээ гаргахыг УИХ-ын дарга үүрэгдсэн билээ. Гэвч эдүгээ 10 гаруй хоногийн хугацаа өнгөрөөд байна. Тиймээс дүгнэлт гаргах явц ямар байгаа талаар ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгээс тодрууллаа.

 

 

-Ажлын хэсгийн дүгнэлт хэзээ гарах вэ?

-Хөрөнгө оруулагч талд хандаж, ажлын хэсгийн зүгээс илгээсэн албан бичгийн хариу, материалууд хэр хурдан ирнэ, түүнээс шалтгаална.

 

-Консерциумд багтсан “Энержи ресурс” компани өртэй байгаа тухай та өмнө нь мэдээлсэн. Ажлын хэсэг энэ асуудлыг юу гэж үзэж байгаа бол.

-“Энержи ресурс” компанийн “Тавантолгой” дээрх бүтээн байгуулалт, баяжуулах үйлдвэр, цахилгаан станц, бэлэн мөнгө бараа материал энэ бүхэн нь 570 сая ам.долларын барьцаанд байгаа. Дээр нь 600 сая ам.долларын бондод ММС, Люксенбург болон Хонконг дахь охин компаниудын хувьцаа тэр чигтээ барьцаанд байгаа.

 

Өнөөдөр нүүрсний үнэ хямд, 80 ам.доллароос доогуур байгаа нөхцөлд тухайн компани дараачийн 2-3 жилийн хугацаанд ашгаа олж, барьцаанаас гарах ямар ч боломжгүй. Өөрөөр хэлбэл, нүүрсний үнэ нэг тонн нь 150 ам.долларт хүрч байж л эднийх ашигтай ажиллаж, эхний өр төлбөрөө гүйцээх юм билээ. Гэтэл 2017 онд буюу 2 жилийн хугацаанд бүх өрөө төлж дуусгасан байх ёстой ч боломжгүй. Тэгэхээр энэ хугацаанд компани бүх зүйлээ алдаад дампуурах эрсдэлтэй гэж ажлын хэсгийн гишүүд харж байгаа. Гэхдээ бид санхүүчид биш учраас ийм байдалд хүрч магадгүй юм байна гэдгийг шинжээчдийн баг баталгаажуулах шаардлагатай гэж харж байна.

 

Эрсдлийн тухайд, бид гэрээ зураад явуулчихдаг, 1-2 жилийн дараа энэ компани дампуурах байдалд хүрэх юм бол нөгөө олон банкуудад энэ компанийн бүтээн байгуулалтын үл хөдлөх хөрөнгүүд болон барьцаа шилжинэ гэдэг Монгол Улсын 51 хувь гадаадын банкууд дээр болон гадаадын хөрөнгө оруулалттай компанид очно. Монголд юу ч үлдэхгүй, 100 хувь нөгөө талд шилжих нөхцөл байдал үүснэ.

 

-УИХ дахь МАН-ын бүлэг “Тавантолгойн гэрээний төслийг УИХ-аар эхэлж хэлэлцэх эсэхийг нь шийдээд, дараа нь сайжруулаад явах боломжтой” гэдэг байр суурьтай байсан. УИХ-д өргөн барьсан хуулийн төсөл, тогтоолыг эхэлж УИХ-аар хэлэлцэх эсэхийг нь шийддэг. “Тавантолгой”-н гэрээний төслийг яагаад хэлэлцэх эсэхийг нь шийдэлгүй ажлын хэсгээр дүгнэлт гаргуулах болсон бэ?

-УИХ-ын даргын гаргасан захирамж, УИХ-ын Дэгийн тухай хуулийн тодорхой заалтуудад нийцүүлэн гаргасан гэж үзэж байгаа. Тийм учраас энэ талаарх мэдээллийг УИХ-ын дарга болон УИХ-ын Тамгын газраас авах боломжтой.

 

-Хаврын чуулганы хугацаанд “Тавантолгой”-н асуудлыг шийдэж амжих уу?

-“Тавантолгой”-н асуудлыг 2010 онд анх тендэр шалгаруулах замаар шийдэх гээд компаниуд оролцоод тэндээс зургаан компани шалгараад явж байсан. Гэвч 2012, 2013 онд энэ ажил бүрэн зогсч, 2014 оноос маш богино хугацаанд шалгаруулалт хийсэн. Долоон төрлийн шаардлага гаргаж тавьсан нь 2010 онд тавьж байсан шаардлагаас эрс өөрчлөгдсөн байгаа. Гол нь оролцогч компаниудыг маш богино хугацаанд ажиллах шахуу даалгавар өгөгдсөн учраас ихэнхи компани татгалзсан хариу өгсөн байсан. Эндээс харахад ийм том гэрээн дээр яагаад богино хугацаанд шалгаруулалт хийх гэж оролдсон бэ гэдэг нь өөрөө их асуудалтай. Магадгүй энэ нь өнөөдөр шалгарчихсан байгаа компаниудад зориулж тавьсан шалгаруулалт байх магадлалтай. Зургаа, долоо дахь шалгаруулалт дээр бичигдсэн байгаа. Тухайлбал, таван жилээс доошгүй Монгол Улсад үйл ажиллагаа явуулсан байх, төмөр замыг 30 жилийн дараа 51 хувийг төрд өгөх гэх мэт. Тухайн шалгарч байгаа компанид зориулсан шалгуур тавьж өгсөн юм шиг харагдаад байна. 200 гаруй жил ашиглах боломжтой ийм том төслийг гурав, дөрвөн сарын хугацаанд шахуу байдлаар нэг компанид зориулан хийсэн нь өөрөө хардлага төрүүлж байгаа болов уу.

 

Магадгүй дахин тендэр зарлаад олон улс орны компаниудыг оролцуулаад үзэх шаардлагатай болов уу гэж гишүүний хувьд харж байгаа.

 

-Төмөр зам дээр ажлын хэсэг ямар байр суурьтай байна вэ?

-Ухаа худагаас Гашуун сухайт хүртэлх төмөр замыг хөрөнгө оруулагчдаа өгөх нь хэр зохимжтой вэ гэдгийг бодолцох  ёстой. Монголын төмөр замынхны өгч байгаа мэдээллээр бол 950 сая орчим ам.доллароор төмөр зам босох боломжтой байсан. Үүнээс 450 орчим сая ам.долларыг “Чингис бондоос” гаргаад 600 орчим сая ам.долларыг Солонгосын болон Америкийн хэд хэдэн компанийн зүгээс удаан хугацааны зээл олгох тохиролцоо хийгээд явж байсан юм билээ. Өөрөөр хэлбэл, Монголын төмөр зам буюу төрийн өмчит компани төмөр замаа бариад 12 жилийн хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхөөд үлдсэн 20 жилийн хугацаанд цэвэр ашгаа аваад тэр нь 1.2 тэрбум ам.долларын ногдол ашиг Монгол Улсын Засгийн газарт оноогдохоор байгаа. Ийм байдлаар төмөр замаа барих боломж байсан, одоо ч ийм боломж байгаа гэж ажлын хэсэг үзсэн.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Тамара:
Багаасаа english хэл сураад ирсэн залуусын хажууд Энхсайхан,Ганболд нарын ярих нь ичиж ухмээр байна лээ
2015-05-13
Зочин:
Тэтгэврийн насны хумуусийг том тосол дээр тавих хэрэггуй боловсрол хэлний мэдлэг дутнаа
2015-05-13
Зочин:
Энэ ЭРДЭНЭЧИМЭГИЙН ЗӨВ. ЭМ СИ ЭС Д ӨГЧ ЯАВЧ БОЛОХГҮЙ.
2015-05-13
Зочин:
Огт зээлгуй олон комрани. Байхад яагаад заавл МСS гээд байгаа юм
2015-05-13
Дорж:
Энхсайхний хувьд энерж ресурс дампуурах гэж байгаа нь огт хамаагуй хэдэн доллор салгаж аваад баяр шин гадаад орон луу гарч алга болох
2015-05-13
Zochine:
S. Bayar MAH iix bil uu. Tegvel ailtgui
2015-05-13
Zochin:
S. Bayar daxin Mongoliin tor baixgui gej itgeye
2015-05-13
Zochin:
Mongold daxin neg S. Bayar buu aigaasai
2015-05-13
Ter:
Iim teneg Hun ih hurald baidag ni Ichij uhmeer
2015-05-12
Зочин:
Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Монголын ард түмнийг хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгой, Таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.
2015-05-12
Зочин:
Манай нийт Монголчууд ашигт малтмалын Роялти гэдгийг татвар гэж шал буруу ойлгодог. Роялти гэдэг нь татвар огт биш, харин газар доор байгаа байгалийн баялаг буюу ашигт малтмалын үнэ юм шүү дээ. Улс орнууд өөрийхөө газрын баялаг буюу ашигт малтмалын үнийг өөрөөр хэлвэл Рояли-г аль болох өндөр 12 хүртэл хувиар тогтоож, олборлосон ашигт малтмалын бодит хэмжээгээр сар бүр улсынхаа төсөвт төвлөрүүлж авдаг. Харин татварын асуудал бол “Роялти”-гээс шал өөр татварынхаа хуулиудаар зохицуулагддаг.
2015-05-12
Зочин:
Дэлхийн аль ч орны Ашигт малтмалын тухай хуулиудад ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн 34 буюу 51 хувь гэсэн ойлголт огт байдаггүй. Учир нь үндэсний баялаг болсон ашигт малтмалын орд бол 100 хувь ард түмний өмчлөл, 100 хувь төрийн эзэмшилд байх ёстой. Харин ашигт малтмалын ордыг ашиглагч байгуулага төрд өндөр Роялти болон орлогын албан татвар төлөх нь дэлхий нийтийн хүлээн зөвшөөрсөн хууль олон улсын эрх зүй юм.
2015-05-12
Зочин:
Монголын “Ашигт малтмалын тухай хууль” үнэнхүү хөлдүү. Учир нь уг хуулинд “ төр ашигт малтмалын ордод 34-51 -ийг эзэмшинэ” өөрөөр хэлвэл “төр өөрөө өөрийнхөө өмчид 34-51 -ийг эзэмшинэ” гэсэн дэндүү тэнэг, хөлдүү заалт бий. Гэтэл олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ард түмэн 100 өмчилж, төр 100 эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 ашигладаг. Харин төр ашигт малтмалын ордод биш харин уг ордыг ашиглагч аж ахуйн нэгжид уулын үйлдвэрт буюу уурхайн үндсэн хөрөнгөд нь тодорхой хувь эзэмшиж болох юм. Монголын улс төрчид ашигт малтмалын орд, ордыг ашиглагч аж ахуйн нэгж уулын үйлдвэр, уурхайн үндсэн хөрөнгө гэсэн гуравхан зүйлийг өөр хооронд нь ялгаж салгаж ойлгож чаддаггүй тэнэг, хөлдүү болох нь тэдний баталсан “Ашигт малтмалын тухай” хуулиас нь тод томруун харагддаг.
2015-05-12
Зочин:
Эдийн засгийн алуурчид зохиож УИХ-д тулган хүлээлгэж батлуулсан “Ашигт малтмалын тухай” хуулийг үндсээр нь өөрчлөөгүй цагт Тавантолгой төслийн хувь заяа Оюутолгойн төслийн араас орж Монгол орныг улам бүр өрөнд оруулах нь дамжиггүй.
2015-05-12
Зочин:
Юун Тавантолгой, Оюутолгой АН-аар цаашид улс орныг удирдуулвал Монгол улс тусгаар тогтнолоо алдахад хүрнэ. АН-ын үйл ажиллагааг цаашид Дээд шүүхээс хориглох нь зүйтэй.
2015-05-12
Зочин:
Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт салбаруудыг хувьчилж чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.
2015-05-12
Зочин:
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын Дэлхийн банк, Вашингтоны зөвшилцөл гэх мэтийн зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 25 жил ярьж байна.
2015-05-12
Зочин:
Harddag, boddog bish sudalgaa, tootsootoi unelgee dugnelt ugch chadah huneer ajliin heseg, UIH-aa tolgoiluulmaar ba. Ardchilsan uuriinhuu bulshnii nuhiig iim teneg humuuseer uhuulj udirduulah ch gej dee. Hohi ni
2015-05-12
Зочин:
харддаг биш харин шалгаад үнэн зөв баттай дүгнэлт гаргаж чаддаг хүмүүс байдаггүй юм уу ?
2015-05-12
Zochin:
Ene huuhen ardchilsan namiin ner hundiig gol unagaagch bolj huvirchee
2015-05-12
Эрдэнэчимэг:
АН, Эрдэнэчимэг мэтийн нөхдүүдээр булшныхаа нухийг ухуулж байна даа, Ирэх сонгуулиар бугд лааз өшиглөнө. Бүгд Америк явчих байх даа.
2015-05-12
Эрдэнэчимэг:
АН, Эрдэнэчимэг мэтийн нөхдүүдээр булшныхаа нухийг ухуулж байна даа, Ирэх сонгуулиар бугд лааз өшиглөнө. Бүгд Америк явчих байх даа.
2015-05-12
Zochin:
Mongold daxin neg S. Bayar buu aigaasai
Businessman:
Odoo UIH ali company hezee tampuurahyg helj ogdog boloh yum bna l daa. Chi ter buruu emeer horduulsan huuhduudiin tolboroo ogchood busdyn mongiig tool
2015-05-12
Ataarhuu mongol Zan:
Ene GICII ENHBOLTOIGOO Sug zailaacee ogooceee
2015-05-12
Gicii mini zeal geej...un barista:
Gicii mini ci iim mongo Bosgoj cadahgyi cvv dee... Harin c sain bna...iim ih hemjeenii mongo Bosgoj cads an enirji reusurst bayr hurgei. BAHARHAJ bna.
2015-05-12
Gicii mini zeal geej...un barista:
Gicii mini ci iim mongo Bosgoj cadahgyi cvv dee... Harin c sain bna...iim ih hemjeenii mongo Bosgoj cads an enirji reusurst bayr hurgei. BAHARHAJ bna.
2015-05-12
Zochine:
S. Bayar MAH iix bil uu. Tegvel ailtgui
Zochin:
S. Bayar daxin Mongoliin tor baixgui gej itgeye
Ert:
баялаг бүтээгчид бол монголчууд бидний бахархах зүйлийн нэг. гутал оёдог залуу, ногоо тарьдаг ногоочин, талх барьдаг ажилчин, нүүрс баяжуулж экспордолдог уурхайчин эд бүгд эх орончид, баатарууд бөгөөд бидний бахархал болсон хүмүүс. ордон дотор улстөр ярьж мушгин гуйвуулж баялаг бүтээгчидээ гутаан доромжилж байгаа зи энхболд, эрдэнэчимэг нар бол 60-аад оны маоист улаан хамгаалагчидтай яг адилхан юм.
2015-05-12