Алессандра Амбросио тайзаа орхино
2015-05-12

Бразилийн супермодель Жизель Бундхен өнгөрсөн сард загварын тайзаа орхиж буйгаа зарлаж, 20 жилийн карьертээ цэг тавьсан билээ. Тэгвэл Бразилийн загварын ертөнцөөс олон улсад танигдсан Жизелийн өв залгамжлагч гэгддэг, сахиусан тэнгэр Алессандра Амбросио тайзаа ирэх онд орхих болсноо твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн тухай “TMZ” сайт мэдээллээ.

 

Алессандра Амбросио твиттертээ “Удаан бодлоо. Энэ шийдвэрийг гаргах амаргүй байлаа. Би тун удахгүй хоёр дахь амьдралаа орхих болно. Загварын ертөнцөд өнгөрүүлсэн жаргалтай үеэ хэзээ ч мартахгүй” гэж жиргэжээ. Алессандрагийн найзын хэлснээр “Тэрбээр ирэх оны эхээр албан ёсоор загварын тайзаа орхиж, гэрийн эзэгтэй болохоор төлөвлөсөн” гэсэн байна.

 

Алессандра өнгөрсөн жил 189 сая ам.долларын орлого олж, шилдэг 10 загвар өмсөгчийн нэгээр тодорсон билээ. 2000 оны эхээр Алессандра Амбросио болон Адрина Лима нар олны танил болж, 2005 оноос эхлэн  “Victory’s secret”-ийн сахиусан тэнгэр болжээ. Энэ оны  “Victory’s secret” шоунд тэд 100 сая ам.долларын үнэтэй дотуур хувцас өмссөн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин