Тариалалт 16.6 хувийн явцтай байна
2015-05-12

Энэ онд улсын хэмжээгээр 328.6 мянган га-д үр тариа, үүнээс 300.0 мянган га-д улаанбуудай, 13.9 мянган га-д төмс, 8.7 мянган га-д хүнсний ногоо, 16.0 мянган га-д тэжээлийн, 33.0 мянган га-д тосны ургамал, 1.0 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 401.2 мянган га-д тариалалт хийхээр зорилт дэвшүүлсэн байна.
 

Энэ хүрээнд 14 аймгийн 1190 гаруй аж ахуйн нэгж, иргэн үр тариа, тос, тэжээлийн таримлыг, 370 аж ахуйн нэгж, 35 мянган өрх төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний тариалалт хийхээр бэлтгэлээ хангаж байгаа аж.


Өнөөдрийн байдлаар 57.1 мянган га-д үр тариа үүнээс 56.0 мянган га-д улаанбуудай, 584 га-д төмс, 287 га-д хүнсний ногоо, 1.2 мянган га-д малын тэжээл, 7 мянган га-д тосны ургамал, нийтдээ 66.3 мянган га-д тариалалт хийж, 16.6 хувийн явцтай байна.
 

Үр тариаг энэ сарын 25-ны дотор, төмсийг 10-25-ны хооронд, бусад таримлыг  ирэх зургаадугаар сарын 05-ны дотор тариалж дуусгахаар төлөвлөж байгаа аж.

П.Наран

Shuud.mn
Сонин хачин