Кимийн ном Бразилд эрэлттэй байна
2015-05-12

Реалити шоуны од Ким Кардашиан өнөөдөр Бразилийн Сан Пауло хотноо хүрэлцэн ирж, фэнүүдтэйгээ уулзсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Кардашиантай ярилц” хэмээх хэвлэлийн бага хурал зохион байгуулж, Бразил фэнүүддээ өөрийгөө танилцуулсан байна.

 

Ким “Намайг Сан Паулогийн олон улсын нисэх буудалд ирэх үед маш олон фэн минь угтан авсан. Их гайхсан шүү. “Ким, Ким” хэмээн орилолдож байсан. Сэтгэл их хөдөлж, баярын нулимс унагаасан. Надад ийм болон бразилчууд сайн гэж үү гээд л их гайхсан. Баярлалаа надад анхаарлаа хандуулж, алхам тутамд минь сайн үгс хэлсэнд” гэж ярьжээ.

 

Бразилд Ким өөрийн “Selfish” номоо зарах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд нэг сая ном Сан Паулод авчирсан байна. Түүний туслах номыг гурван номын дэлгүүрийн лангуунд тавьсан аж. Кимийн ном хагас цагийн дотор 8900 ширхэг зарагджээ. Дэлгүүрүүдэд Кимийн селфи номыг авахаар олон мянган иргэн урт дараалал үүсгэж эхэлсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин