Балбад дахин газар хөдлөв
2015-05-12

Балба улсын Намче Базар хотод 7.4 баллын хүчтэй газар хөдлөлт болсон тухай “CNN” агентлаг мэдээллээ. Газар хөдлөлт Энэтхэг, Бангладеш улсад мэдрэгдсэн гэдгийг албаныхан мэдээлсэн байна.

 

Өнөөдөр болсон газар хөдлөлт хохирол учруулаагүй гэж тус улсын Ерөнхий сайд Сушаль Койрала хэвлэлийнхэнд уламжилж, “Аврагчид газар хөдлөлтийн бүсэд ажиллаж байгаа. Хүний амь эрсдээгүй гэдгийг баталж байна” гэж хэлжээ.

 

Өнгөрсөн сарын 28-нд Катманду хотноо 7.8 баллын газар хөдлөлт болж, өнөөдрийг байдлаар 8000 хүн амиа алдаад байна. Мөн 8000 хүн гэмтэж бэртэж, 400 гаруй хүн сураггүй хэвээр байгааг Онцгой байдлын яамнаас мэдээлжээ. Сураггүй байгаа хүмүүсийн дунд 10 гаруй жуулчин байгаа юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин