Тахар татан буугдвал гэрч, хохирогчийг хэн хамгаалах вэ
2015-05-12

Хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 57 төрийн бус байгууллагын төлөөлөл өнөөдөр Тахарын албыг татан буулгахыг эсэргүүцэж байгаа талаараа мэдээлэл хийлээ.

 

Хууль зүйн яамнаас УИХ-д өргөн барьсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл болон түүнийг дагалдаж гарах хууль, өөрчлөлтийн хуулийн төслүүдэд Тахарын албаны тухай хуулийг хүчингүй болгож, Тахарын албыг татан буулгахаар тусгасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэхийг дэмжжээ.

 

Тахарын алба татан буугдвал эрүүгийн хэрэг хянан шалгах ажиллагааны бүхий л шатанд гэрч, хохирогчийг, ялангуяа хүүхэд, ахмад настан, гэр бүлийн хүчирхийллийн зэрэг эмзэг хохирогчийг хамгаалах чиг үүрэг нь эзэнгүйдэж, Гэрч хохирогчийг хамгаалах тухай хууль хэрэгжих боломжгүй болох аж.

 

Энэ тухай ХЭҮТ-ийн Эрх зүйн шинэчлэл хөтөлбөрийн зохицуулагч Н.Арвинтариа “Үндсэн хуульд заасан хүний эрхийг хамгаалах үүргээ биелүүлэх, гэмт хэргйин гэрч, хохирогчийг хамгаалах, тэдэнд туслалцаа үзүүлэх зорилгоор Монгол Улсын төр Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль, Тахарын албаны тухай хуулийг 2012 онд баталсан. Ингэснээр анх удаа гэрч, хохирогчийг хамгаалах эрх зүйн бие даасан, цоо шинэ тогтолцоо бий болсон. Энэ тогтолцоо нь шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалахаас гадна гэмт хэргийн гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг шүүхийн өмнөх шатанд хамгаалах чиг үүрэгтэй. Тахарын албаны тухай хуулийг хүчингүй болгохыг эсэргүүцэж, Тахарын албыг татан буулгах биш харин бэхжүүлэхийг хүний эрхийн төлөө үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд шаардаж байна” гэж ярьсан.

 

Мөн уг шаардлагыг УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд хүргүүлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Засгийн газарт хүргүүлнэ гэдгийг хэлсэн.

 

Тахарын алба байгуулагдснаас хойших 1 жилийн хугацаанд гэмт хэрэг үйлдсэн этгээд гэрч, хохирогчийг айлгах сүрдүүлэх, заналхийлэх, мөрдөж мөшгих, амь биед нь халдах зэргээр дарамт, шахалт үзүүлэх явдал харьцангуй багассан. Хохирогч, гэрч нарт төрийн хамгаалалтыг бодитоор хүргэж эхэлсэн нь хохирогчдол үйлчилгээ, туслалцаа үзүүлдэг байгууллагуудад шууд мэдрэгдэж, харагдаж эхэлсэн гэдгийг ТББ-ын төлөөллүүд илэрхийлж байсан.

 

Тахарын алба өнөөдрийн байдлаар 30 гаруй гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалан, аюулгүй байдлыг хангаж байгаа аж. Өмнө нь гэрч, хохирогчийг хамгаалдаггүй байхад мэдүүлгээсээ буцах, ингэснээр худлаа мэдүүлэг өгсөн гэдгээр өөрөө хэрэгтэн болох, амь нас, эрүүл мэндээрээ хохирох  тохиолдол гарч байсныг ч дурдаж байв.

 

Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа шийдвэр гүйцэтгэдэг байгууллага гэрч, хохирогчийг хамгаалах ажлыг хийж чадах уу гэдэгт хүний эрхийн төлөө ажилладаг ТББ-ууд санаа зовниж байна.

 

Б.Хүлэг

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ugaasaa li tsagdaa hamgaalaad naad ajiliig chin hiigeed bolood bsan yum.demii hurungu tusuv ursen ene tahariin albiig hurdan tatan buulga.hudlaa yriad tsag ideed bhaar tatan buulgaad daraagiin shiidvertei ajiluudaa hiigee ch.
2015-05-13
Иргэн:
Нэр нь хүртэл буруу байгууллага. Тахар шүү. Хуучирсан үгээр гайхуулсан.
2015-05-13
Иргэн:
Тахарын албыг татан буулгана гэдэг шинэчлэлээс ухарсан алхам. Олон улсын жишигт гэрч хохирогчийг хамгаалах, шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллага байдаг. Энэ жишгээс гажих юм бол хүний эрх улам ихээр зөрчигдөнө. Тахарын албыг татан буулгана гэхийн оронд үйл ажиллагаа, чиглэлийг нь тодорхой болгож, төлөвшүүлэх нь чухал байна. Үнэхээр төсөв хэмнэх гэж байгаа бол төрийн албанд шаардлагагүй сул орон тоонуудыг бууруулах хэрэгтэй. Жнь Яамны дэд сайд, олон дэд дарга нар, мөн төрийн нарийн байсаар байхад бас газрын дарга байх хэрэг байна уу. Олон дарга байх тусам л олон гарын үсэг цуглуулах, иргэдэд ирэх дарамт нэмэгдэж байна шүүдээ.
2015-05-13
Эрүүл мэндийн онлайн туслах:
Даралт бууруулж энерги тэнцвэржүүлэгч аппарат. Артерийн даралтыг тэнцвэржүүлж, өвдөлтийг намдаана, толгой эргэх болон гар утас компьютор байнга хэрэглэдгээс үүсэх таагүй мэдрэмжүүдийг арилгана. Даралт огцом өсөж, бууж сандаргасан үед даралтыг нам буулгаж, тэнцвэржүүлэх зэрэг түргэн тусламж үзүүлдэг . Энэ хэрэгсэл нь хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс ахуйд хэрэглэхэд найдвартай, чанартай гэж үнэлэгдсэн. Америк , Франц, Швейцар, Сингапур зэрэг орнуудад зохион байгуулагдсан үзэсгэлэнгээс 8 удаагийн гран-при шагнал хүртсэн. Үйлчилгээ 1. Даралтыг зохицуулна. а. Толгойн хэсгийн цэгүүдээр б. Хоёр гарын хурууны үзүүрийн цэгүүдээр в. Зүрхний орчимд нөлөөлөх замаар г. Гарын бугуйн дээрх цэгүүдээр 2. Үс уналт халцралт уналтыг зогсоох, удаашруулах 3. Толгой өвдөлтийг намдааж тархины үйл ажиллагааг сайжруулна 4. хэсэг газрын өвдөлтийг намдаана 5. Арьс гоо сайханд таатай нөлөө үзүүлнэ 6. Иллэг, массаж хийнэ Эрүүл мэндийн зөвлөх утас 94448429.
2015-05-12
kub:
shiidver guitsetgeliin khariya gerch khokhirogchdyg khamgaalakh gazar ene uurgiig guitsetgekh bolov uu ...
2015-05-12