Гамшгаас хамгаалах сургуулилт болно
2015-05-12

Аливаа болзошгүй аюул эрсдэлээс иргэд өөрсдийгөө болон гэр бүл, дотны хүмүүсээ хамгаалах, тэдэнд туслах мэдлэг дадлагыг эзэмшүүлэх зорилгоор Баянгол дүүрэгт “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилт”-ыг зохион байгуулах гэж байна.

 

Сургуулилт маргааш энэ сарын 13-ны өглөөний  7.00 цагт Улаанбаатар паласын гадаа талбайд эхлэнэ.

 

 

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтын үед  давхар барилгаас иргэдэд аврах ажиллагааг хэрхэн явуулах, үүссэн гамшгийн голомтод болзошгүй  цацраг, химийн хордолт бий эсэхийг тодорхойлж дараа нь эрэн хайх, аврах ажиллагааг явуулах, эмнэлгийн тусламж үзүүлэх, газар хөдлөлтийн үед боогдсон зам гарцыг цэвэрлэн аврах ажиллагаа явуулахыг бодитоор үзүүлэх юм байна.

 

 

Мөн гамшгийн үед алба хаагчид цугларалт дохиогоор ажиллаж аврах ажиллагааг явуулах дадлага сургуулилт бэлтгэл бэлэн байдлыг ханган ажиллах нь чухал байдаг гэдгийг сургуулилтын үеэр харуулах ажээ.
     


Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин