Дашбалбар суманд хязгаарлалтын дэглэм тогтоожээ
2015-05-13

Дорнод аймгийн Дашбалбар сумын Номинт багийн нутаг “Хоршойтолгой” гэдэг газар нутагладаг иргэн Э /19 настай, эрэгтэй/-д “Боом” өвчний шинж тэмдэг илэрч сумын Засаг даргын захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоожээ.

 

Тус өрх айлын 3 иргэн, 1029 малд үзлэг хийхэд халдварт өвчний шинж тэмдэг илрээгүй аж. Голомтын бүсэд нийт 10 өрх айлын 4314 малд үзлэг тандалтыг явуулж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. Хорогдсон 2 тэмээ, 1 адууг устгаж ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин