Цас орно
2015-05-13

Ойрын өдрүүдийн цаг агаарын төлөв байдлыг танилцуулж байна.

 

Энэ сарын 14-нд баруун зүгийн нутгийн зүүн, төвийн нутгийн өмнөд, говийн нутгийн баруун хэсгээр, 16-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 17-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орно.

 

Салхи 14-нд говь талын нутгаар, 16-нд Алтайн салбар уулсаар, 17-нд зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. 15-16-нд дулаарна, бусад хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 8-13 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм дулаан байна.

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин