Майли архины эмчилгээнд явна
2015-05-13

Дуучин Майли Сайрус архи болон уураа барих эмчилгээнд хамрагдахаар болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Сүүлийн хэдэн жил эрс өөрчлөгдөж, олны дургүйцлийг хүргэх болсон дуучин бүсгүй архинд нэлээн хамааралтай болж, өдөр бүр архи уудаг хэмээн гэрчүүд мэдээлж байна. Тэрбээр согтуу үедээ гэрийн үйлчлэгчдээ гар хүрэхээс гадна хамгаалагчдаа хэл амаар доромжилж, хөрш айлуудтайгаа үргэлж муудалцдаг гэнэ.

 

Охиныхоо ааш зан нь эвдэрч буйд Майлигийн аав Билли Рэй Сайрус санаа зовж буйгаа илэрхийлж, түүнийг эмнэлэгт хэвтүүлэхээр шийдсэн байна. Ноён Сайрус “Майлигийн ааш зан хяналтаас гарч, би насанд хүрсэн, би од гэх хандлагаар бусадтай харилцаж байгаа. Тэрбээр өөрөөсөө бусдыг хүндэтгэхгүй байгаа нь таалаглахгүй байна. 22 настай мөртлөө архи уухгүйгээр унтаж чадахаа больсон нь сэтгэл өвтгөж байна” гэж хэлжээ.

 

Майлиг хар тамхи хэрэглэдэг хэмээн хэвлэлийнхэн мэдээлдэг. Харин энэ талаар Сайрус “Миний охин хар тамхи хэрэглэдэггүй. Би амлаж байна. Би энэ тал дээр анхаарлаа хандуулдаг” гэжээ.  Тэрбээр охиноо Америкт бус Лондонд эмчлүүлэхээр болсон гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин